“Большая перемена” уралдаанд Монгол охид ялагчаар тодров

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.АЛТАНГЭРЭЛ

Оросын Большая перемена уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тодруулбал, тус уралдаанд Эрдэнэт хотын ЕБС-ийн 19-р сургуулийн сурагч Х.Номундарь ялагчаар тодорч, Б.Энхмэнд, Г.Энхээ нар шагналт байранд шалгарав. Охид тус уралдааны сонгон шалгаруулалтын үе шатуудад ялагчаар тодорчээ. Ингэснээр  Россотрудничество агентлагийн Здравствуй, Россия!” хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн төв Артектүнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнуулсан юм. Энэхүү уралдаан нь дэлхийн олон улс орны хүүхдүүдэд мэдлэгийн хүрээгээ тэлэх боломж олгохоос гадна Орос улсад айлчилж, танилцах гарцыг нээж буйгаараа онцлог юм. Түүнчлэн  Улаанбаатар дахь Русский дом гардан зохион байгуулж хүүхдүүдийг тэмцээнд амжилттай оролцох боломжийг нээж өгчээ. Уралдаанд 16-17 насны оросоор ярьдаг ОХУ-ын иргэн, гадаад хүмүүс оролцох эрхтэй байдаг. Россотрудничество агентлаг уг төслийн түнш бөгөөд хөтөлбөрийн хүрээнд шалгарсан Монгол хүүхдүүдийг Улаанбаатараас Симферополь хот хүртэлх замын бүх зардлыг хариуцах аж.

Эх сурвалж:www.polit.mn

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

7 цаг 33 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

14 цаг 34 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

14 цаг 41 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

22 цаг 52 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

22 цаг 52 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

22 цаг 52 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07