Ч.Энхбаяр: Гурван метр өндөртэй туульсын баатруудыг дэлгэнэ

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа уран барималч Ч.Энхбаярыг урьж, түүний уран бүтээлийн ертөнцөөр аялалаа. Уран бүтээлчийн бүтээл төрөх агшин, цаг хугацааг мэдрүүлэх орчин бол урлан хэмээх хоёр дахь гэр нь юм. Бид түүний урланг зорин очиход үлгэрийн мэт гайхалтай орчин угтав.  Урлангийн танхимд янз бүрийн хэлбэр дүрс бүхий том, жижиг хэмжээтэй амьтдын баримал өржээ. Мөн ширээн дээр төрөл бүрийн будаг, багаж харагдана. Харин нийтлэлийн баатар маань биднийг ороход сийлбэр хийж байв. Нам гүм орших энэ л танхимаас түүний хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэлгээнээс  урган гарсан олон гайхалтай бүтээл төрөн гарчээ. Тэрбээр есдүгээр сарын 16-нд эх орондоо анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахаар ззэхэж буй. Түүний эхнэрийг Ө.Бүрэнжаргал гэдэг бөгөөд мөн уран барималч мэргэжилтэй. Тэд нэгэн салбараас хүсэл мөрөөдөл, амьдралынхаа замыг нэгтсэн залуу гэр бүл юм. Ийнхүү уран барималч Ч.Энхбаяртай ярилцсанаа хүргэе.

-Удахгүй анхны үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөжээ. Үзэсгэлэнд ямар утга санааг илэрхийлсэн бүтээлүүд дэлгэх вэ?

-Үзэсгэлэнгээ “Туульс” нэртэйгээр үлгэр домгийн баатруудын барималыг хийж байна. Мэдээж уран бүтээлч бүхэн өөрийн арга барил онцлогтой. Харин миний хувьд баатарлаг дүр төрхийг бага зэрэг хэтрүүлэгтэй мөртлөө уламжлалт хэв шинжээ хадгалсан байдлаар хийж буйгаараа онцлог болов уу. Тиймээс  миний хийцтэй илүү ойр байсан учраас туульсын баатруудыг урлаж, анхны  үзэсгэлэнгээ гаргахаар зорьж байна.

-Таны урланд сонирхолтой олон туульсын баатрууд байна. Түүхэн бүтээл хийхэд судалгаа чухал байх?

-Тэгэлгүй яахав. Бүтээл хийхийн өмнө туульсын хэд хэдэн ном уншсан. Судлах явцдаа Монголын гайхалтай өвийг тээж буй туульс ямар их өргөн цар хүрээ, утга  агуулгатай болохыг ойлгосон. Тиймээс судалгаанд тулгуурлаж байна. Миний хүүг Туульс гэдэг. Үзэсгэлэнгийн утга санаа агуулга туульсаар хөглөгдөж, энэ нь  хүүгийн минь нэртэй адил утга агуулгыг илэрхийлж байгаа нь бэлгэшээлтэй санагдаж байна.

-Үзэсгэлэнд хэдэн бүтээл дэлгэх вэ?

-Үзэсгэлэнгээ есдүгээр сарын 16-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэж долоо хоногийн турш үзэгчдэд хүрнэ.Туульсын баатруудыг дүрсэлсэн 24-25 бүтээл дэлгэхээр болсон. Хамгийн том хэмжээтэй нь гурван метр гаруй баримал бий. Ихэнх баримлаа суурьтай шийдэж өгсөн байгаа.

-Эдгээр барималуудаа хийхийн тулд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Сүүлийн нэг жилийн  хугацаанд эдгээр 20 гаруй бүтээлийг хийсэн.

-Баримал хийхэд ямар материалууд ашигласан бэ?

-Материалын хувьд ихэвчлэн хуш мод болон арьс, шувууны далавч, өд зэргийг ашигласан. Арьсыг нь арьс ширний үйлдвэрээс авч байна. Харин шувуу  далавч, өдийг хөдөөнөөс  авчирдаг. Орон нутагт шувууд тогны шонг дагаад тогонд цохиулж үхэх тохиолдол байдаг юм билээ. Эхлээд модоо хөрөөдөж бэлдээд, дараа нь цойлно. Материалаасаа шалтгаалаад дамжлагууд нь явагдаж байна гэсэн үг. Эхлээд модны ажлууд, тэгээд  арьс, металь, сүүлд нь   чулуугаа янзалдаг. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдэд барималч, сийлбэрч, арьсан урлал, дархан гээд  дүрслэх урлагийн олон төрөл шингэж буйгаараа онцлог. Би сийлбэр, барималаар мэргэжлийн сургуулийг нь төгссөн учраас хийхэд илүү ойр. Харин арьсаар өмнө нь бүтээл хийж байсан учраас хийх аргачлалаа мэддэг болсон. Харин энэ удаа хамгийн их цаг зарцуулсан нь дарханы ажлууд байсан. Бүтээл хийхэд дархан хүний уран ухаан хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Төмөр боловсруулах олон арга бий.Тухайлбал, цэврүүлэх, хуучруулах, төмөр дээрээсээ цохих хөөлгөх, цутгах хэлбэр дүрс гаргах зэрэг янз бүр. Гэхдээ хийх тусмаа суралцаж, хэдий мэргэжлийн дархан биш ч гэсэн  чанартай хийхийг зорьсон. Миний барималууд реалист  талдаа учраас хүмүүс ойлгох  нь илүү дөхөм болов уу. Хүмүүс урланд орж ирээд магтахад болсон байна гэж хэлэхэд нь их урам авдаг даа.

-Барималуудыг хэрхэн хадгалдаг вэ?

-Арьс, мод орсон учраас сэрүүн газар  хадгалах болон хорхой шавьжнаас хамгаалах  хэрэгтэй.

-Өмнө Өвөрмонголд үзэсгэлэн гаргаж байсан гэсэн?

-Тийм ээ. 2016 онд  Өвөрмонгол руу явж хоёр удаа үзэсгэлэн гаргасан. Мөн жуулчны баазуудад бүтээл хийсэн. Эхний үзэсгэлэн нь 50 гаруй,  дараагийнх нь 23 бүтээлтэй үзэгчдэд хүргэсэн. Өвөрмонголд монгол уламжлал ёс заншлын танхим байгуулахаар миний үзэсгэлэнгийн бүтээлүүдийг худалдаж авсан. Ер нь хүмүүс их сонирхож үзсэн. Харин энэ удаа монголдоо анхны үзэсгэлэнгээ гаргахаар зорьж байна. Сонирхолтой бүтээл хийхийн тулд хичээж байна даа.

-Хэзээнээ уран баримал сийлбэртэй холбогдсон бэ?

-Би Улаанбаатарын уугуул. Харин  өвөө, эмээ Завхан аймгийн Отгонтэнгэр сумын харьяат. Би хүүхэд насаа  өвөө эмээ дээрээ өнгөрүүлсэн. Өвөө маань модоор янз бүрийн зүйл урладаг гарын дүйтэй хүн байсан. Хөдөөний ахуй амьдралд хэрэгтэй зүйлсээ өөрөө урлачихдаг байлаа. Тиймээс энэ бүхнийг багаасаа харж өссөн учраас миний хүсэл мөрөөдөлд нөлөөлсөн хамгийн том хүч бол өвөө минь гэж боддог. Багаасаа зурах сонирхолтой, гарын дүйтэй хүүхэд байсан. Тэгээд Хүүхдийн урлан бүтээх төвд тавдугаар ангиасаа сийлбэрийн ангид сурч эхэлсэн.  Багшийг маань н.Энхбат гэдэг. Эндээс анх сийлбэрийн мэргэжлийн арга техник ухааныг сурсан. Тухайн үед морины толгойтой халбага сийлүүлж байсан миний анхны  бүтээл. Хүсэл мөрөөдлөө дагаад Дүрслэх урлагийн дээд сургуульд орж С.Бадрал багшийнхаа удирдлагад 2011 онд уран уран баримлын ангийг төгссөн. Тэгээд Хүүхдийн урлан бүтээх төвд баримлын багшаар жил гаруй ажилласан. Уран бүтээлдээ илүү төвлөрч, үзэсгэлэнгээ гаргах зорилго тээж багшийн ажлаасаа завсарлаад байна. Оюутан байхдаа сургуулиа төгсөхгүй байсан ч болчих юм шиг бодогддог үе байсан. Гэхдээ  мэргэжлийн багш нараасаа сурч, мэдсэн арга ухаан хийгээд түүнийхээ үр шимийг сургуулиа төгсөөд мэдэрсэн гэж боддог. Хэрэв би Дүрслэх урлагийн сургууль гэх том айлын босгоор алхаж, сонирхдог зүйлээ мэргэжлийн түвшинд сурч мэдээгүй байсан бол  Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллахгүй байсан байх. Багш гэдэг нэрээр  хэсэгхэн хугацаанд ч гэсэн овоглуулж, өөрийн сурч мэдсэн зүйлээ бусдад хуваалцсан сайхан. Тэр үед мэргэжил хүнд ямар хэрэгтэй вэ гэдгийг хамгийн их ойлгосон. Бас сурч байх хугацаандаа эхнэртэйгээ танилцаж нэг мэргэжлээр овоглуулж яваадаа баярладаг. Мэргэжлийн жаргал зовлонг мэддэг учраас бүхий зүйл дээр тусалж, дэмждэг. Миний хүсэл мөрөөдлийг ойлгож, тусалж дэмжиж байгаа хүмүүс олон бий. Дүү нар, найзууд гээд намайг дэмждэг хүмүүстээ талархаж байна.

-Уран баримал, сийлбэрээр бүтээл урлахад ямар шинж нь таныг илүү их татдаг вэ?

-Төвлөрөөд бүтээлээ хийх бүр шинэ мэдрэмж, туршлага өгдөг. Хүнийг салахын аргагүй өөртөө татаж, дурлуулдаг мэргэжил гэж боддог. Тиймээс хүүхэд байхаасаа хойш энэ салбартай миний амьдрал холбогдож,  амьдралын ихэнх цаг хугацааг зориулж явна.

-Ямар үед өөрөөрөө хамгийн их бахархаж байв?

-Цаг хугацаа, хөдөлмөрөө шингээж хийсэн бүтээлийг минь хүмүүс үзэж сонирхож, миний арга хийцээр таньдаг болно гэдэг хамгийн сайхан мэдрэмж.

-Та гавьяат сийлбэрч Төртөгтохийн урланд бүтээлээ хийж байгаа гэж сонссон?

-Тийм ээ. Төрийн ордны ихэнх сийлбэрийг хийсэн уран гартай Б.Төртогтох ахынхаа урланд анхны үзэсгэлэнгийнхээ бүтээлүүдийг урлаж байгаадаа бэлгэшээж байна. Ах маань намайг бүх талаар дэмждэгт нь талархдаг. Бас энэ гайхалтай уран бүтээлчийн арга ухаан, туршлагаас суралцаж, зөвлөгөө авч буйдаа баярладаг. Анхны үзэсгэлэнгээ гаргахад тусалж дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа.  Цаг хугацаа, хөдөлмөр, мэргэжлийнхээ ур ухааныг шингээж урласан “Туульс”-ийн ертөнцөөр аялахыг  урьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

13 цаг 1 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

16 цаг 49 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

17 цаг 3 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цаг 11 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

17 цаг 21 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

21 цаг 27 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

21 цаг 27 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

21 цаг 57 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

23 цаг 18 мин