Энэтхэгийн хоёр дахь эмэгтэй ерөнхийлөгчийн тухай таван баримт

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачилсан “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн менторшип хөтөлбөрийн хүрээнд редакцийн бодлогоо өөрчилж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, эх сурвалжийнхаа хүйсийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллахаар зорьж байгаа билээ. Энэ хүрээнд Энэтхэгийн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй  ерөнхийлөгч Дроупади Мурмуг онцоллоо.

Эрх баригч Бхаратия Жаната намаас (BJP) нэр дэвшигч тэрбээр долдугаар сарын 21-ний сонгуульд ялалт байгуулж, 64 насандаа ерөнхийлөгч болсон билээ. Ийн түүний тухай таван баримтыг хүргэж байна. Тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч нь 2007-2012 оны хооронд ажилласан Пратибха Патил байсан юм.

1.Багшаас улс төрийн салбарт дэвшжээ

Энэтхэгийн Зэвсэгт хүчний дээд командлагч болсон Дроупади Мурму бага байхаасаа шинийг санаачлагч, манлайлагч байжээ. Тэрбээр өөрийн төрсөн тосгоныхоо эмэгтэйчүүдийн коллеж одоогийн “Ramadevi” эмэгтэйчүүдийн их сургуульд элссэн анхны эмэгтэй оюутан юм. Харин улс төрч болох замналаа Шри Ауробиндогийн нэгдсэн боловсролын төвийн багш байхдаа эхлүүлжээ. Тодруулбал, анх тэр Райрангпур  хотын сонгуульд 1997 онд ялалт байгуулж, зөвлөлийн даргаар ажиллаж эхэлжээ. Үүнийхээ дараа 2000, 2004 онд Одиша мужийн Ассамблейд хоёр удаа сонгогдсон.

2.Сайдаар ажиллаж байхдаа дүүрэг бүрт Тээврийн алба байгуулав

Ийн 2000-2004 оны дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд Навин Патнайкын эвслийн Засгийн газарт сайдаар ажиллав. Мужийн Засаг захиргаандаа Худалдаа, тээврээс гадна Загас, мал аж ахуйн сайдын албыг хашиж байв. Тэрбээр Одиша мужийн Тээврийн сайдаар ажиллаж байхдаа мужийнхаа 58 дүүрэгт тээврийн алба байгуулан маш үр дүнтэй, идэвхитэй ажиллаж байжээ.

3.Гэр бүлийн гурван гишүүнээ алджээ

Улс төрийн амжилттай кареерын хажуугаар түүний амьдралд олон бэрхшээл тохиолдож, зовлон шаналлыг ихээр амсжээ. Тухайлбал, 2009 онд том хүүгээ, 2013 онд бага хүүгээ, дараа жил нь буюу 2014 онд нөхрөө алджээ. Ийн хэдхэн жилийн хугацаанд хоёр хүү, ханиа алдсан нь түүний амьдралын хамгийн хэцүү цаг мөч байжээ.

4.Жарханд мужийн анхны эмэгтэй захирагч

Дроупади Мурму Жарханд мужийн анхны эмэгтэй захирагчаар 2015 онд сонгогдсон. Үүнээсээ нэг жилийн дараа Түрээсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан эзэмшиж буй газраа бусдад шилжүүлэх нөхцөлийг хялбар болгон өөрчилсөн юм. Гэвч энэ өөрчлөлт нь газар эзэмших эрхийг хязгаарлана гэсэн томоохон хэмжээний жагсаалын дараа 2017 онд хуулийн төслийг буцаасан байдаг.

5.Анхны овгийн удирдагч

Мурму бол Энэтхэгт эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хэрхэн амжилттай, бусдыгаа манлайлан ажиллаж болдгийн тод жишээ, олон хүний үлгэр дуурайлал болсон эмэгтэй юм. Тэрбээр Жарханд мужийн захирагч байхдаа Санхүүгийн хүртээмжийн асуудлаарх олон улсын хуралд оролцох үеэрээ банкуудын үйлчилгээг өргөжүүлэх  талаар ажиллаж байгаа ч нөхцөл байдал сайжрахгүй байгаа асуудлыг хөндөж байв. Мөн тэрбээр анхны овгийн удирдагч, үндэсний цөөнхийн төлөөлөл юм.

Эх сурвалж:Indianexpress

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

6 цаг 24 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

6 цаг 24 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

6 цаг 24 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

22 цаг 33 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин