Тогтвортой хөгжлийн зорилтод хүрч чадах уу?

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрийн хүрээнд манай сонин редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа  нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн  хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах, ялангуяа хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлов. Мөн бид эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг жендэрийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс 2018 онд 58, 2020 онд 79, 2021 онд 69 дүгээр байрт эрэмбэлэгдээд байна.  Мөн улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээр 156 орноос 116 дугаар байрт жагсаж, Азийн дунджаас доогуур байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин, олон нийтийн дэмжлэг, нийгмийн тогтсон хандлага, улс төрийн санхүүжилт болон сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын бодлого, хүчин чармайлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг.  Тиймээс  “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-аас 2021 онд энэ асуудлаар цогц  судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнг тус ТББ-ын тэргүүн  Ц.Бүжидмаа танилцууллаа.  Тэдний судалгаанаас онцлон хүргэж байна.

Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо:

2020 онд УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх сонгуулийн үр дүнгээ бататгасан хэдий ч нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо буурсан төдийгүй, дэлхийн дунджаас доогуур хэвээр байна. Анх 1990-1992 онд 430 депутатаас Улсын Бага Хуралд сонгогдсон 50 гишүүний  хоёр нь эмэгтэй гишүүн байсан бол 1992 оны УИХ-ын сонгуульд 293 хүн нэр дэвшиж, сонгогдсон гишүүдийн 5.3 хувь буюу дөрөв нь эмэгтэй гишүүн байв. УИХ-ын сонгуулийн дараагийн жилүүдийг авч үзвэл, 2000 онд нийт нэр дэвшигчдийн 2.5 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 2004- 2016 оны сонгуулиар нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.9 хувь хүртэл өссөн бөгөөд харин 2020 оны сонгуулиар 24.9 хувь болж, нэг хувиар буурчээ. Түүнчлэн 2020 оны байдлаар УИХ-ын гишүүдийн 7.8 хувь нь буюу гурван гишүүн 40-өөс доош насны залуу гишүүд, түүний дотор 35 хүртэлх насны залуу гишүүн нэг сонгогдсон байна. 1992 оноос хойших УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нэг ч удаа сонгогдож байсангүй. Энэ бүхнээс үзэхэд Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын шалгуур үзүүлэлтийг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.

 

Сонгууль дахь эмэгтэйчүүдийн оролцоо:

Сүүлийн сонгуулиудад хуулиар тогтоосон квотыг хэрэглэж байгаа ч дан ганц квотыг хуульчилснаар улс төрд жендэрийн эрх тэгш байдал хангагдахгүй болох нь улам бүр батлагдсаар байна. 1996 онд УИХ-д нэр дэвшигчдийн 2.6 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 2000 онд 1.5 хувь болж, 2016 онд 25.9 хувь байсан бол 2020 онд 24.9 хувь болж тус тус буурсан нь үүнийг гэрчлэх тод жишээ юм. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг авч үзвэл хамгийн олон эмэгтэйг Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Гэр хороолол хөгжлийн нам дэвшүүлсэн байна. Зон олны намын нэр дэвшигчдийн 77 хувь, Хөгжлийн хөтөлбөр намын нэр дэвшигчдийн 57 хувь, Гэр хороолол хөгжлийн намын нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Харин эрх баригч МАН-ын нэр дэвшигчдийн 21 хувь, сөрөг хүчин АН-ын нэр дэвшигчдийн 22 хувь нь эмэгтэй байжээ.

 

Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн оролцоо:

Төрийн удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийг авч үзвэл, 2020 оны байдлаар яамны сайд, аймаг нийслэлийн Засаг даргын орлогч, дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргын орлогч, сумын ЗДТГын даргын албан тушаалаас бусад албан тушаалд заасан квот хангагдахгүй байна.  Төрийн улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хууль тогтоох байгууллагад сүүлийн хоёр сонгууль дамжин өөрчлөгдөөгүй, яамны сайдын хувьд 2016- 2021 онд Засгийн газар солигдсонтой холбоотойгоор өгсөж буурсаар өнөөдөр хамгийн өндөр буюу 28 хувьд хүрээд байна. Харин дэд сайдын албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүд 2016 онд тав буюу 38.5 хувь байсан бол 2021 оны байдлаар 14.2 хувь буюу хоёр хүн болж буураад байна. Төрийн захиргааны албан тушаалын ангиллаар авч үзвэл зэрэглэл ахих тусам эмэгтэйчүүдийн тоо буурдаг урвуу хандлага ажиглагдана. 2020 оны байдлаар туслах түшмэлийн албан тушаалын 57 хувь, дэс түшмэлийн албан тушаалын 65 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа бол эрхэлсэн түшмэлийн албан тушаалын 40 хувь, тэргүүн түшмэлийн албан тушаалтнуудын 26 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн судалгааны дүнг танилцууллаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

 

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

8 цаг 37 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

15 цаг 38 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

15 цаг 45 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

23 цаг 55 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

23 цаг 55 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

23 цаг 55 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07