Цэнд Гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоо” эх хувиараа уншигчдад хүрлээ

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Зүүн Азийн цээжинд орших Монгол хэмээх жижиг улс цагтаа дэлхийн талыг эзэлж, одоогийн хүчирхэг хэмээх гүрнүүдийг хөлдөө сөгдүүлж байсан бахархам түүх бидэнд бий. Энэ түүхийг бүтээсэн “Чингис хаан” хэмээх аугаа хүний тухай түүх, XIII зууны үеийн монголчуудын аж амьдрал, ёс заншлын талаарх мэдлэгийг бид “Монголын нууц товчоо” хэмээх бүтээлээр дамжуулан мэдэж авсан билээ.

Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх номын шинэ хэвлэл  уншигчдын хүртээл болоход бэлэн болжээ. Энэ талаар “Бодлогот баатар гүн сан”-гаас өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Гурван боть бүхий энэ дөрөв дэх хэвлэл нь нууц товчоог Монгол бичгээр сэргээсэн дэлхий дэх анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой юм.

Б.Мөнхсүх: “Монголын нууц товчоон”-ын 8700 гаруй үгэнд тайлбар хийлээ

 “Бодлогот баатар гүн сан”-гийн тэргүүн Б.Мөнхсүх “100 жилийн өмнөх Цэнд гүнгийн орчуулгыг орчин цагийн Монгол хэл, шинэ үсэгт буулгахдаа монгол бичгээр эргэн хөрвүүлэхэд уг эхтэйгээ зөрөхгүй байх, мөн тухайн үед бичсэн зохиогчийн зохиолын хэл найруулгыг эвдэхгүйн үүднээс уг эхийн нэг ч үг үсгийг өөрчлөлгүйгээр буулгахыг чармайлаа. Үүнээс гадна “Монголын нууц товчоон”-ыг орчин цагийн монгол хэлнээ орчуулснаас хойш өнгөрсөн 100 гаруй жилийн судалгааны ажлын ололт туршлагыг тусгасан шинжлэх ухааны зүүлт тайлбарыг өргөн дэлгэр хийхийг хичээсэн юм. Энэ номд давхардсан тоогоор 8740 гаруй үгийн тайлбар хийхдээ тайлбарлах үгсийг налуу үсгээр, хуучин Монгол үсгээр бичсэн үгийг шинэ үсгээр галиглан бичиж ялгахын зэрэгцээ үгийн утгыг тайлах болон буруу бичсэн үгийг зөв болгон засах зэргээр дэлгэрэнгүй ба хураангуй хоёр төрлийн тайлбар хадлаа. Ийн Цэнд гүнгийн 1917 оны намрын дунд сард  дуусгавар болгосон орчуулгын уг эхийг фото зургаар нь тавьж, мөн зургийн ард шинэ үсэгт буулгасан эхэд тайлбар зүүлт хийсэн үгсээ налуу үсгээр ялган тэмдэглэж тайлбарт зүүлтийг мөн хуудасны доор зүүж үзэж харах судлах залуу оюунт уншигчдад гарын алган дээр дэлгэсэн мэт нэг доороос тодорхой  тольдоход дөхөм болгож хэвлэлд бэлтгэлээ” гэсэн юм.

Г.Билгүүдэй: “Монголын нууц товчоо”-г монгол бичгээр хөрвүүлсэн анхны хүн нь Цэнд Гүн

 “Монголын нууц товчоо”-г бид  Ц.Дамдинсүрэнгийн орчуулгаар илүүтэй мэднэ. Учир нь Цэнд Гүнгийн орчуулгаар 1997 онд анх Монголд хэвлэгдсэн бол Ц.Дамдинсүрэн гуай тус зохиолыг 1947 онд ном болгосон гаргасан байдаг. Гэхдээ Ц.Дамдинсүрэн гуай Герман, Оросын орчуулга зэргийг харьцуулан орчуулсан бол Цэнд Гүн Хятад эхийг барин тус зохиолыг 1917 онд орчуулж дуусгаснаараа хоёр зохиол ихээхэн ялгаатай юм.

Энэ талаар Хэл бичгийн ухааны доктор, профессор Гаадамбын Билгүүдэй “Ц.Дамдинсүрэн гуай 1941 онд Цэнд Гүнгийн бичвэрийн Улаанбаатарт байгаа сийрүүлэг эхийг эхийг засаад гаргая гэж бодсон. Гэвч энэ сийрүүлэг эх нь хятад эхийг сийрүүлчихсэн дэндүү товч, жинхэнэ эхийг нь Орос руу явуулчихсан байсан. Тиймээс Ц.Дамдинсүрэн гуайн 700 жилийн өмнө монголчууд яаж ойлгож байсантай адилаар орчин үеийн хүмүүс ойлгоосой гэсэн зорилготойгоор нууц  товчоог орчуулсан байдаг. Ийн 1957 онд кирилл бичгээр хэвлэснээр монголчууд нууц товчоог Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар мэддэг болсон. “Монголын нууц товчоо”-ны төгсгөлийн үгэнд бичсэнээр 1228 оны зун Хэрлэний хөдөө аралд бичиж дууссан байдаг. Монгол нутагт Монгол хэлээр зохиогдсон эх нь тухайн үед хаадын ордонд хадгалагддаг байсан. Гэвч түүхийн явцад анх зохиогдсон 1228 оноос хойш 156 жилийн дараа Хятадын Мин улсын хааны зарлигийн бичиг дотор “Монголын нууц товчоо” Монгол хэлний үгийг үе таслаад Хятад ханз үсгээр галигласан байдлаар бичсэн ном болоод “Юань улсын нууц түүх” гэсэн нэрээр Хятад газар дэлгэрсэн. Энэ ном анх 1382 онд дурьдагдсанаас хойш Хятадын хааны ордонд хятад үсгээрээ хадгалагдаж байсан. Энэ эхийн мэдээ XIX зуунаас гадаадын эрдэмтдийн сонорт хүрч 1866 онд Оросын эрдэмтэн, хар лам Кафаров гэдэг эрдэмтэн Орос хэл рүү орчуулсан. Ингэхдээ “Чингис хааны тухай эртний Монгол домог, тууль” гэсэн нэрээр Орос хэлээр хэвлүүлсэн. Үүнээс хойш өрнөдийн судлаачид Монголын нууц товчоог мэдэж, Монгол эхийг сэргээх ажил эхэлсэн. Богд хаант Монгол Улсын Нийслэл хүрээнд Цэнд Гүн Монголын нууц товчооны 1908 онд Хятадад хэвлүүлсэн 12 бүлэгтэй номыг Монгол хэл рүү хөрвүүлсэн. Мөн Хятад товч орчуулгыг нь сийрүүлэх ажлыг 1916 онд эхлээд 1917 оны аравдугаар сард дуусгасан. Монгол нутагт зохиогдоод Хятад хэл дээр хөрвүүлэгдээд далдлагдсан байсан нууц товчоог Монгол хэл рүү монгол бичгээр сэргээсэн анхны хүн нь Цэнд Гүн юм. Энэ ажлыг буриад эрдэмтэн Ж.Цэвээний даалгавраар хийсэн байдаг. Ж.Цэвээн энэ гар бичмэлийг 1917 онд хүлээж аваад хэвлүүлж чадаагүй. Тиймээс 1917 онд орчуулчихсан гар бичмэл нь 80 жилийн дараа “Цэнд Гүн ба Монголын нууц товчоо” нэртэйгээр 1997 оныг хүртэл охин нь орчуулан гаргах хүртэл олон нийтэд хүрч чадаагүй. Энэ гар бичмэлийн нэг ч үг үсгийг өөрчлөөгүйгээр тайлбар зүүлттэйгээр гаргаснаар бидний шинэ хэвлэл онцлогтой. Тиймээс хойч үе, залуусаа уншиж танилцаасай гэж хүсч байна” гэв.

Д.Болормаа:Тайлбарт эх Монголын түүхийн талаар үнэн зөв мэдлэгийг олгоно

Цэнд Гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоо” дөрөв дэх удаагаа хэвлэгдэж байгаа нь энэ юм. Тиймээс шинэ хэвлэлийн онцлогийн талаар Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Д.Болормаагаас тодрууллаа. Тэрбээр “Монголын нууц товчоог үг, үсэгчлэн буулгаж, агуулгыг гүнзгийрүүлэн ойлгох,олон талаар судалгаа хийх үндэсийг тавьсан нь энэ номын үнэ цэнийг тодорхойлно. Энэ номын анхны хэвлэлийг 1997 онд Цэнд Гүнгийн охин Хандсүрэн фото зургийн хальсаар хэвлэн гаргасан. Дараа нь 2005 онд кирилл үсгээр, 2017 онд Хандсүрэнгийн охин Начин 100 жилийн ойгоор фото зураг, Монгол бичгээр хэвлүүлэн гаргаж байсан. Ийн дөрөв дэх хэвлэл нь гурван ботиор гарлаа. Энэ шинэ хэвлэл нь нэгдүгээрт, Цэнд гүнгийн “Монголын нууц товчоон”-ы эхийг Монгол бичгээр сийрүүлэн орчуулсныг эрдэм шинжилгээний тайлбар зүүлтээр хангаж, уг зохиолыг Монголын орчин үеийн уншигчдад хүргэж, түгээл хүртээлийг дээшлүүлэх оролдлого мөний хувьд эрдэм шинжилгээний асар их үнэ цэнтэй бүтээл юм. Хоёрдугаарт, энэ бүтээлийг шинэ үсгээр буулгах нь унших, танин мэдэх, түүнийг судлах, ерөөс Монголын түүхийн талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй болоход үнэлж баршгүй их боломжийг олгох учиртай бүтээл юм” гэлээ.

Тус гурван ботид Цэнд Гүнгийн гэр бүлийнхний дурсамж дуртатгалыг багтаасан нь онцлогтой юм. Түүхэн хүний нэр, газар усны нэрийг тодорхой тайлбарлаж, “Монголын нууц товчоо”-нд дутуу орхисон зүйлсийг нөхөн бичсэн нь эрдэм шинжилгээний өндөр ач холбогдолтой болсон байна. Тиймээс шинэ үеийн залууст түүхийг нь ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд шинэ хэвлэлийг бүх номын санд байршуулж, цахимаар хүргэх юм байна.

“Бодлогот баатар гүн сан” нь Цэнд Гүн судлал, Монголын нууц товчооны танин мэдэхүйн судлалд хувь нэмрээ оруулах, олон улсын Монгол судлалын холбоодтой хамтран ажиллаж олон улсын эрдэмтдийг “Монголын нууц товчоо” судлалаар хамтарч ажиллах зорилготой ажилладаг. Энэ хүрээнд тус сан Цэнд Гүн , “Монголын нууц товчоо” судлалтай холбоотой зургаан ном хэвлүүлээд байна. Эдгээрээс хамгийн сүүлчийнх нь энэ тайлбарт эх юм. Эрдэмтэд нөр их хөдөлмөр, их цаг хугацаа зарцуулж, оюун ухаанаа уралдуулан энэ эхийг бүтээсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

8 цаг 38 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

15 цаг 39 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

15 цаг 46 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

23 цаг 56 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

23 цаг 56 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

23 цаг 56 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07