Ерөнхий сайд аа, МҮХАҮТ-ынхныг ятгах тусам нягтлаарай!

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

-Самрын бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ынхны дарамтад дахин өртөж 40 сая ам.долларын экспорт гацчихаад байгааг анхаарна уу-

Эдийн засгийн салбаруудыг Кластер хэлбэрээр зохион байгуулж, экспорт, худалдааг дэмжсэнээр уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж, нэг тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин 2021 оны нэгдүгээр сард мэдэгдсэн. Үүний дараахан “Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог бий болгох” зорилтын хүрээнд МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр самрын Кластер байгуулагдлаа. 

Түрүүч нь I нүүрт

Монголын экспортын Кластерийн сүлжээ байгууллагад нэгдсэн “Монголын Самрын үүнийгээ уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын хушин ойн эко системийн тогтвортой байдлыг тэтгэх, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хуш модны самрын бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой гэж зарласан боловч өнөөдрийг хүртэл энэ төрлийн экспортыг хааж, ААН-үүдэд байнга дарамт үзүүлсээр одоогийн байдлаар 40 сая ам.долларын экспортын орлогыг “амжилттай түгжчихээд” байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа, 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинд хандан “МҮХАҮТ нь улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэн, ААН, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдааг хөгжүүлэх өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх тус байгууллагын үндсэн зорилго, хуулийн үүргийг нь сануулж хуулиа мөрдөж ажиллахгүй бол танхимыг татан буулгах хүртэл зохицуулалттайг анхааруулсан байдаг юм. Энэ нь ч цаанаа учиртай. Юу гэвэл, МҮХАҮТ нь “Экспортолж буй самрын идээний 1 кг тутамд 3000 төгрөг төлөх, гарал үүслийн гэрчилгээ олгохдоо 1 кг тутамд 10 юанийн хураамж төлөх шийдвэртэй холбогдуулан МҮХАҮТ-ийн орлого юунаас бүрдэхийг ямар хуулийн аль заалтад дурдсаныг, төлбөр тооцоог юаниар биш төгрөгөөр хийх ёстой хуулийн заалтуудыг Засгийн газар нь МҮХАҮТ-д “зааж сануулах”-д хүрсэн хэрэг. Үүнд нь самрын бизнес эрхлэгчид “Браво” гэсэн. 
Гэтэл ойрын өдрүүдэд самрын бизнес эрхлэгчид дахиад МҮХАҮТ-ын “террор”-т өртөж эхлэв. Энэ нь юу вэ гэвэл дахиад л “зөвшөөрөл олгох, хатуухан хэлэхэд зөвшөөрөл зарах хүсэл”-дээ автаж “Хуш модны самрын боловсруулсан идээг гадаадад гаргах зөвшөөрөл олгох үүргийг МҮХАҮТ-д шилжүүлэхээр санаархаж, үүнийгээ самрын экспортын үйл ажиллагааг шуурхай түргэн болгох гэсэн мэтээр тайлбарлаж улмаар БОАЖЯ-аар уламжлуулан Засгийн газраар зөвшөөрүүлэх оролдлого хийж эхэлсний “төсөл” нь энд байна. Харин азаар буюу ХЗДХЯ-ны хуулийн зүйл, заалт бүрийн цоорхойг анддаггүй, алддаггүйн хүчинд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын гарын үсэгтэй удаа дараагийн хариу бичгээр “хазаарлагдаад” байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөн л цагаан дээр хараар бичсэн хуулийн зүйл, заалтуудыг сануулж “Хуш модны самрын боловсруулсан идээг гадаадад гаргах зөвшөөрөл олгох үүргийг шилжүүлэх” асуудлаар тусгайлан олгосон заалт байхгүй тул БОАЖ-ын сайдаас ирүүлсэн тогтоолын төслийг дэмжих боломжгүй” гэх тасхийсэн хариу өгсөн байна. Хэрэв ХЗДХЯ, тус салбарын сайд энэхүү ТУСГАЙ эрхийг МҮХАҮТ-д олгосон бол экспортын хэмжээ одоогийн гацсанаасаа ч удаан хугацаагаар буюу 10 жилээр МҮХАҮТ-ынхны гарт л орох байв. 
Дотоодын ААН-үүд ийнхүү төрдөө татвар төлж, экспортод бүтээгдэхүүнээ гаргахын тулд төрийн байгууллага болон МҮХАҮТ-ын холбогдох дарга нарын “шидсэн чулуу” мэт гараас гар дамжин дарамт, чирэгдэлтэй тулгарч, арга эвийг нь олох гэж явахад гадаадын хөрөнгө оруулалттай “Арвин ачит” гэгч компани самрын боловсруулсан идээгээ ковидын үед ч огт сааталгүйгээр, тасралтгүй хилээр гаргасаар байгааг баримтууд харуулж байна. Тухайлбал, Байгалийн ургамлын тухай хуулийн 17-р зүйлд “Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгалийн ургамлыг аливаа зориулалтаар түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг хориглосон байдаг. Гэтэл Монголын олон ААН-д зөвшөөрөхгүй байгаа зөвшөөрлөө яагаад тус компанид өгсөн, тэр ч байтугай гаалиар чингэлгээр гарсан мэдээллүүд нь сангаас устгагдчихаад байгаа нь сонирхолтой бөгөөд ноцтой. 
Иймд Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө бүхий, экспортын орлогод бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн хуш модны самрын боловсруулсан идээг экспортлох зөвшөөрлийг хуулийг мушгин гуйвуулж өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхээр оролдлого хийж самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хэлмэгдүүлж төөрөгдүүлсэн МҮХАҮТ-ын  элдэв хураамж “зохиож” шаардсан асуудлыг буруутгаж бизнес эрхлэгчдэд ээлтэй зөв зүйтэй хариулт өгсөн Л.Оюун-Эрдэнэ Танаас Ерөнхий сайдаар ажиллаж буй энэ цаг үед өмнөх байр суурин дээрээ хатуу зогсож тэдний “террор”-оос үйлдвэрлэгчид, бизнесийнхнээ хамгаална гэж найдаж байна. Мөн тэдний дараагийн “террор” болох экспортын зөвшөөрөл олгох үүргийг өөрсдөдөө шилжүүлж хууль гуйвуулахаар “барьцаа ахиулж” байгаа үйлдлийг нь ХЗДХ-ийн сайдын таслан зогсоосон зөв шийдвэрт үндэслэн хэрхэвч олгож болохгүй шүү. Тэднийг гоё үгээр халхавчилж “ятгах тусам нягталж” асуудалд хандаж бизнес эрхлэгчдээ дэмжинэ, МҮХАТ-ын гацаагаад байгаа 40 сая ам.долларын үнэ бүхий самрын идээг экспортлоход түлхэц үзүүлнэ гэдэгт гүнээ итгэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлж байна. 
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 163 (6895)

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

6 цаг 23 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

6 цаг 23 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

6 цаг 23 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

22 цаг 33 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин