Танилц: Монголын хүүхдийн ордны намар эхлэх дугуйлангууд

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монголын хүүхдийн ордны 2022-2023 оны хичээлийн жилийн дугуйлангийн элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 12-ноос 17 хүртэл 09:00-17:00 цагийн хооронд цахимаар болон танхимаар зохион байгуулагдана.

Бүртгүүлэхдээ заавал хүүхэд өөрийн биеэр ирэх шаардлагагүй ба эцэг эх, асран халамжлагч нь төрсний гэрчилгээний хуулбар, 1 хувь цээж зурагтай ирнэ. Монголын хүүхдийн ордны дугуйлангууд нь урлаг, бүтээл, гадаад хэл гэсэн гурван ангилалтай ба урлаг ангиллын дугуйланд суралцах сурагчид бүртгэл дууссаны дараа хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, сонсголын шалгалт зэргийг өгч, тэнцсэн тохиолдолд дугуйландаа орох юм.

Дугуйланд 3-12-р ангийн сурагчид хамрагдах боломжтой, нэг ангид 10-20 сурагч суралцана. 7 хоногийн 2 өдөр, 1 удаадаа 1 цаг 30 минут хичээллэх ба цагаа сонгох боломжтой. Төлбөрийн хувьд өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй байгаа юм байна.

Монголын Хүүхдийн ордон нь 2022-2023 оны хичээлийн жилд дараах дугуйлангуудад элсэлт авна.

УРЛАГ:

Морин хуур

Монгол ардын дуу дуулаач

Хуучир

Ёочин

Лимбэ, бишгүүр, төгөлдөр хуур

Төгөлдөр хуур

Ятга, төгөлдөр хуур

Шанз, төгөлдөр хуур

Хийл

Дуулаач

Бүжиг

Драм

Хөөмий

УРАН БҮТЭЭЛ:

Зураг

Монгол хэл, бичиг

Шатар

Математик

Гар урлал

Загвар зохион бүтээх

Шинжлэх ухаан

Санхүүгийн боловсрол

ГАДААД ХЭЛ:

Англи хэл

Япон хэл

Хятад хэл

Цахим бүртгэлийн сайт 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нээгдэнэ. 

Эх сурвалж: www.polit.mn

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

7 цаг 17 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

7 цаг 17 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

7 цаг 17 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

23 цаг 26 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин