2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлалаа

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд “Сүүн зам” Япон-Монгол бүжгийн наадам өчигдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, Япон парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг арга хэмжээг нээж “Монгол Улс, Япон Улсын харилцаа хагас зууныг өртөөлөн урагшилж, эдүгээ ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна. Манай хоёр улсын итгэмжилсэн харилцаа, дотно түншлэлийн нэгэн чухал суурь нь иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийн бат бэх хэлхээ холбоос” гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлаж, өргөн хүрээг хамарсан соёл, урлагийн олон арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадамд Түмэн эх чуулга, Сүлд чуулга, Соёмбо чуулга, Хан Хэнтий чуулга, Төв Халхын Дуулалт Жүжгийн театр, Монгол Туургатан театр, Японы “Тоожин”, “Тассүйрэн, Яаккорэн” хамтлаг, нийт 250 гаруй уран бүтээлч оролцлоо.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

7 цаг 14 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

7 цаг 14 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

7 цаг 14 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

23 цаг 23 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин