Аудитын дүгнэлт:МСҮТ-д олгох зардал нэмэгдсэн ч чанар сайжирсангүй

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэгийг хоёр ба түүнээс дээш авсан хүн 98, бүртгүүлсэн утасны дугаар давхардсан 55 орчим тохиолдол байгаа зэрэг нь албан тушаалтны хариуцлагагүй байдал, мөн холбоо хамаарал бүхий талуудад санхүүгийн дэмжлэг олгосон байх магадлалтай хэмээн Үндэсний аудитын газар дүгнэлт гаргасан талаар өмнө нь мэдээлсэн.

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнгийн талаарх зарим зөрчил, дүгнэлтийг авч үзжээ. Нэг суралцагчид мэргэжлийн болон техникийн боловсрол олгох зардал нэмэгдсэн хэдий ч МБС-ын чанар сайжирч буй эсэх, төгсөгчид нь тогтвортой ажлын байртай болж чадаж байгаа эсэх нь тодорхой бус хэмээн ҮАГ дүгнэжээ.  

Тэтгэлэг олголтоос шалтгаалан энэ төрлийн байгууллагад суралцагчдын тоо нэмэгдсэн сайн тал байгаа ч ажлын байртай болсон төгсөгчдийн хувь хэмжээ төдийлөн өөрчлөгдөөгүй буюу чадварлаг мэргэжлийн ажилтан бэлтгэх эцсийн зорилт хангагдаагүй байна. 

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих үндэсний зөвлөлөөс Мэргэжлийн боловсролын сургалтыг дэмжих сан(МБСДС)-ийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг батлаагүй, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж Үндэсний аудитын газар тайландаа дүгнэсэн байна. 

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу МБСДС-аас 2016-2021 онд төсвийн гүйцэтгэлээр 170 тэрбум төгрөг зарцуулжээ. Манай улсад 2021 оны байдлаар нийт 76 МСҮТ, политехникийн коллеж үйл ажиллагаа явуулж байгаагаас 43 нь төрийн өмчийн, 33 нь төрийн бус өмчийн буюу хувийн сургалтын байгууллага байна. 

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

1 цаг 6 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

1 цаг 6 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

1 цаг 6 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

9 цаг 48 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

16 цаг 49 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

16 цаг 56 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

Өчигдөр 06 цаг 00 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

Өчигдөр 06 цаг 00 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин