П.Сайнзориг: Нэг бөхөөс допинг илэрсэн

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Үндэсний бөхийн салбар  хорооноос допингтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хорооны дарга П.Сайнзориг " Баяр наадамд тодорхой амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, хариу нь эцэслэгдэж ирсэн. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаас эхлэн, дөрөв түүнээс дээш давсан  64 бөх болон 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Тодруулбал, допингийн шинжилгээ өгсөн 64 бөхийн хамгийн сүүлийн хариу наймдугаар сарын 19-ний өдөр ирсэн.  Ингэхэд нэг бөхөөс допинг хэрэглэсэн гэсэн шинжилгээний хариу Монголын үндэсний допингийн төвөөр дамжуулж ирсэн. Допинг хэрэглэсэн гэсэн хариу гарсан бөх Үндэсний их баяр наадмын тавын даваанд унасан. Одоогоор бөхийн нэрийг хэлэх боломжгүй. Бид тухайн бөхөд шинжилгээний хариуг биечлэн танилцуулж, дараагийн шатны буюу B сорьцны шинжилгээнд орох эсэхийг асууна. Хэрэв тухайн тамирчин допингийн шинжилгээг хүлээн зөвшөөрч дахин шинжилгээнд орохгүй гэвэл бөхийн нэрийг  нийтэд мэдээлнэ.  Харин дахин шинжилгээнд орно гэвэл хариу гартал бөхийн нэрийг нууцална" гэлээ. Тухайн тамирчин дараагийн шатны шинжилгээнд орох эсэхээ хариугаа есдүгээр сарын 1-ний дотор өгөх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

6 цаг 39 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

9 цаг 15 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

13 цаг 27 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

13 цаг 27 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Өчигдөр 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Өчигдөр 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Өчигдөр 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Өчигдөр 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин