Судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнийг Назарбаев эх орондоо ирж судлаачаар ажиллахыг урьж байжээ

2022-08-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

МУИС-ийн профессор, Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийг 2015 онд Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев эх орондоо ирж судлаачаар ажиллахыг урьж байжээ.  Тухайн үед 200 гаруй мянган ам.долларын татваргүй багц санал болгосон гэдэг.  Тэрбээр "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай "Гэтэл хөрш зэргэлдээ Хятад орон өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад судлаач залуусаа сургаж ирсэн урт удаан хугацааны хур нөөцтэй төдийгүй 2008 оноос эхлээд "Mянган авьяас" хөтөлбөрийг хэрэгжүүлж өрнөдөд өндөр боловсрол эзэмшсэн асар олон тооны Хятад болон Хятад гаралтай  болон гадны эрдэмтэдийг өндөр хэмжээний цалин хөлс, халамж, харамж, санхүүжилт өгч авчирч өөртөө тэдний мэдлэг, чадварыг нутагшуулах ажилыг эрчимтэй зохион байгуулж байна шүү дээ. Мөн манай хажуугийн Казахстан улс гэхэд л Болашак буюу Ирээдүй гэдэг хөтөлбөрөөр 15 мянга шахам залуусыг өрнөдийн тэргүүлэх сургуулиудад бэлтгэсэн төдийгүй, хоёр тэрбум ч бил үү долларын анхны хөрөнгө оруулалт хийж Назарбаев Их Сургууль хэмээх англиар сургалт явуулдаг судалгааны их сургууль байгуулж дэлхийн шилдэг их сургуулиудтай өрсөлдөх цалин, хангамж, тэтгэмж санал болгож Өрнөдийн эрдэмтдийг урьж сургалт, судалгаа явуулж байх жишээтэй. Надад 2015 онд цалин, хангамж, элдэв тэтгэмж нийлээд жилийн 200 гаруй мянган ам.долларын татваргүй багц санал болгож байсан байх жишээтэй. Ийм жишгээр Сингапур, Саудын Араб, Орос зэрэг олон улс орнууд дээд боловсрол эрдэм шинжилгээ хөгжүүлэх тууштай бодлого явуулж байх.  Гэтэл манай бодлого үндэсний чадавхаа хөгжүүлэх (national capacity building) бус харин гадагш нь шилдэг тархинуудаа урсгахыг хөхүүлсэн бодлого болчихоод байна шүү дээ. Өөрсдийн их сургуулиудынхаа бүсийг чангалаад шилдэг тархи тогтох боломжгүй болгоод, дээрээс нь төр нь ерөнхий боловсролын сургууль төгссөн шилдэг хүүхдүүдээ гадагш нь өндөр төлбөр төлж явуулаад, хувийн сургуулиуд нь шилдэг хүүхдүүдийг цөмөөд гадагш нь явуулах замаар бизнесээ сурталчаад байж байна шүү дээ. Төлөвшөөгүй 20 орчим насны хүүхэд өрнөдийн сургуулиудад сураад Монголд буцаж ирэх боломжгүй. Ирье гэсэн сэтгэл байсан ч бакалаврын сургалт дөнгөж гараа төдий, тэд мэдээж ажил төрөл ирээдүйн карьераа хөөж магистр, докторын хөтөлбөрт хамрагдахын хичээх нь зүй. Энэ арван хэдэн жилд хүн төлөвшинө, амьдрал зохион байгуулна. Энэ бүхэн нь тухайн орон орчиндоо суурьших үгүйсгэх аргагүй бодит нөхцөл. Түүний оронд Монголдоо бүх шилдэг тархинуудаа сургаад, болвол магистр хамгаалсны дараа докторын, постдокторын сургалт судлагаанд хамруулбал тэд харин Монголдоо ирнэ. Бид шилдэг тархинуудаа алдахаа больж, үндэсний өрсөлдөх чадавхаа ч нэмэгдүүлнэ" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

8 цаг 23 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

8 цаг 23 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

8 цаг 23 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин