ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн “Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төв”-ийн эрхлэгч, доктор Н.Маралмаагийн хэлсэн онцлох эшлэл

2022-08-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

-Туг, сүлд гэсэн хоёр нэршлийг тухайн үеийн эх сурвалж, түүхэн баримтуудаас судлахад “туг” гэдэг нь харагдаж байгаа байдал, “сүлд” гэдэг нь өвөг дээдсийн сүлд хийморийг дуудаж, бэлгэдсэн далд утга санааг илэрхийлж байгаа юм. Энэ тухай “Монголын нууц товчоо”-оос гадна “Судрын чуулган”, “Хар татарын бүрэн тэмдэглэл”, “Алтан товч”, “Эрдэнийн товч” зэрэг үе үеийн эх сурвалжуудад тодорхой хэмжээнд туг сүлдийг хэрхэн залж, ямар тохиолдолд ашиглаж байсан тухай өгүүлсэн мэдээнүүд байдаг.

-Угсаатны судалгаа болон биет бус соёл гэдэг нь хүн төвтэй судалгаа байдгаараа онцлог. Тэгэхээр Биет бус соёл, түүнийг өвлөн тээгч гэж яг хэнийг хэлэх вэ, алийг нь үнэн гэж үзэж судлах вэ гэдэг асуудалдтай. Урлагийн сургуульд сураад эзэмшсэн чадварыг хэлэх үү, эсвэл хэдэн үеэрээ дамжиж нэг нэгэндээ уламжилсан хүнийг өвлөн тээгч гэх үү гэдэг нь ялгаатай ойлголт. Бидний хувьд яг нутаг усны онцлогийг шингээсэн, тухайн нутагтаа аж төрж байгаа хүнийг илүүтэйгээр өвлөн тээгч гэж үзэж, нутагт нь очиж судалгааг хийдэг.

-Тууль гэхэд нийтлэг тууль хайлагчид байв ч яг Халх туулийг хайлдаг өвлөн тээгч байхгүй байна. Мөн үлгэр ярьдаг хүн их цөөхөн болжээ. Энэ нь кино, телевиз, цахим орчин хөгжсөнтэй холбоотой үлгэр сонсдог хүн алга. Мөн гар урлал, тэр дундаа монголчуудын их өв болсон эсгий ширмэл ширдгийг яг гараар хийдэг хүн ховордсон байна. Ихэнх нь үйлдвэрийн аргад шилжсэн байх жишээтэй. Үүнийг бид хэрхэн уламжлалт технологийг нь тэр хэвээр нь авч үлдэх вэ гэдэг чухал асуудал болжээ. Ширмэл ширдэг хийж байгаа хүмүүс маань үйлдвэрийн эсгийгээ авч байна. Гэтэл эсгийг зулж, боловсруулж, уламжлалт аргаараа ширж байгаа хүн хуруу дарам цөөхөн үлдэж.

-Монголын уугуул, язгуур соёл, соёлын биет бус өв нь биднийг дэлхийн бусад орноос ондоошуулж, тусгаар тогтносон улс байхад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл. Тиймээс нүүдэлчин ахуй, язгуур соёлыг уламжлалт аргаар нь авч үлдэх чухал. Бид нийгэм соёлын өөрчлөлт гээд яриад л байна. Гадны соёлд хэтэрхий нэвчих нь хүмүүсийн сэтгэхүйд ихээхэн нөлөөлж байна. Үүнийг бид хэрхэн өөрчлөх вэ гэвэл өнөөх л уугуул соёл, язгуур урлагийг нь сануулж, буцаан нутагшуулах нь чухал юм болов уу.

-Манай ШУА-ийн өнөөгийн байдал, судалгааны хувьд дэлхийгээс хоцрогдсон зүйл бараг байхгүй. Энд судалж, хийж байгаа ажлуудаа дэлхий дээр Англиар хэвлэгдэж байгаа судалгааны ажлуудтай харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд ялгаагүй. Харин судалгааныхаа үр дүнг таниулах, хүмүүст хүргэх тал дээр жаахан дутмаг санагддаг. Сүүлийн үед хүмүүс элдэв гадны нэвтрүүлэг, сошиол контентууд руу хошуурч байна. Хэдийгээр соёлын биет бус өв рүү чиглэсэн нэвтрүүлгүүд байдаг ч энэ нь сурталчилгаа, хүмүүст сонирхуулах төдий өнгөц, харагдах байдлыг чухалчилсан, судалгаа багатай санагддаг. Үүнийг судалгаатайгаар энэ нь зөв, энэ нь буруу байна гээд мэргэжлийн түвшинд хийгээсэй гэж хүсдэг.

-Монгол ахуй соёлтой кино хийлээ гэж бодъё. Хавар нүүж байгаа дүрсийг харуулахдаа гэрээ нүцгэн тэмээн дээр ачаалсан байх жишээтэй. Гэтэл монголчууд хэзээ ч ачаагаа нүцгэн тэмээн дээр ачаалж байгаагүй. Энэ нь ахуй соёлоо мэдэхгүй, судлаагүйгээс болж гаргаж буй том алдаа юм. Тиймээс аливаа контент, нэвтрүүлэг хийхдээ мэргэжлийн судлаачидтай хамтардаг, зөвлөдөг, асуудаг арга барилыг хэвшүүлэх нь зөв. Тэгэхээр энэ салбарт ажилладаг хувийн байгууллагууд төрийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах ёстой юм болов уу.

-ШУА-аас угсаатны зүйн судалгаа хийж байна гэхээр малчид их уриалгахан хүлээж авч, ярилцаж, ажилд маань туслах жишээтэй. Тухайн үед малчид маань яг өвлийн идшээ хийж таарсан. Малчид идшээ хэрхэн төхөөрч, үүцээ ямар уламжлалт аргаар бэлддэг, өвөлдөө яаж малаа малладаг гээд тухайн газрын онцлог соёл улирал бүртээ өөр байдаг учраас их сонирхолтой ажил л даа. Мөн яг ингээд газар дээр нь очоод судалгаа хийхэд орчин үеийн ахуй амьдрал социализмийн үеийнхтэй харьцуулахад ялгаа, зааг нь их тод харагддаг.

-Анх хэрхэн айлын бэр болж байсан тухай асуухад ихэнх нь монголчуудын эртний уламжлал болох хулгайлагдах ёсоор хадмындаа ирж байсан тухайгаа дурсаж байсан. Мөн олон хүүхэдтэй ээжүүдээс асуухад байгаль орчин, нутгийн онцлог, цаг агаарын байдлаасаа хамаараад гам барих нь хүртэл өөр, өөр байсан нь сонирхол татаж байлаа. Баруун Монголын энэ судалгааг хийж байхдаа нутгийн настнуудтай их ярилцсан. Дараа нь залуучуудын дунд судалгаа явуулж гурван үеийн төлөөлтэй уулзахад л бидний амьдралын хэв маяг он цагийн эрхэнд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсан нь харагдах жишээтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

43 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

9 цаг 14 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

9 цаг 14 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

9 цаг 14 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин