Б.Ууганбаяр: Засгийн газар шаардлагад хариу өгөхгүй бол хүнд даацын машинтай жагсана

2022-08-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Цар тахлаас үүдэж ачаа тээвэр, хилийн асуудал хүндхэн байгаа. Гэхдээ Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хилийн шугам дээр чингэлэг солилцох ажлыг эхлүүлсэн. Хилийн шугамын чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд сумын Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийг Засгийн газраас зардлыг хариуцан гүйцэтгүүлж буй. Ингэхдээ 50 тээврийн хэрэгсэл түрээслэн, хүчний байгууллагын 50 жолоочоор гүйцэтгүүлж эхэлсэн.

Мөн 2022 оны тавдугаар сарын 15-нд иргэдийг тээврийн хэрэгслийг дундын бүсэд ажиллуулах шийдвэр гаргаж, 30 тээврийн хэрэгсэл явуулах болсон.  Үүнээс үүдэж 5700 гаруй иргэн ажлын байргүй болоод байгаа аж. Энэ талаар Тээвэрчдийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж 24 цагийн хугацаатай Шадар сайдад шаардлага хүргүүлж буйгаа хэллээ.

Монголын авто тээвэрчдийн “Соёмбо” нэгдсэн холбооны захирал Б.Ууганбаяр “Тээвэрчид удаа дараа тэмцэл хийж чингэлэг тээврийг зогсоож задгай тээврийг явуул, тээвэрчдийн ажлын байрыг тэдэнд үлдээ гэсэн байр сууринаас удаа дараа тэмцэл өрнүүлсэн. Нааштай хариу шийдвэр үзүүлнэ гэж Засгийн газраас хэлсэн ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс бид 24 цагийн хугацаатай 7 шаардлага бүхий  бичгийг Шадар сайдад хүргүүллээ.

Жишээлбэл: Гурван задгай тээвэрт ачих ачааг 8-9 чингэлэгээр оруулж ирж байна. Энэ нь үнийн өсөлтөд маш их нөлөөлж байна. Энэ мэтчилэн төр, засгийн гаргаж байгаа шийдвэр маш дутуу, дулимаг. Улс, хоорондын тээвэр хийж амьжиргаагаа залгуулдаг 5700 гаруй жолоочийн ажлын байрыг буцааж өгөх хэрэгтэй.  Мөн иргэдийн ажлын байрыг бүрэн чөлөөлж төрийн нэрээр үүрэг гүйцэтгэж байгаа 30 автомашинаа даруй татан авах, гаднын хөрөнгө оруулалттай компаниудад давуу байдал олгохгүй байхыг шаардаж байна. Төрийн нэртэй чингэлэг тээврийн автомашин өдөр болгон, харин иргэнийх сард ганцхан явж байгаа. Энэ асуудлуудыг шийдэхийг шаардсан байгаа.  Хэрэв шаардлагад хариу өгөхгүй, хүлээн авах бол хүнд даацын автомашинтай жагсаал хийнэ. Одоогоор 100 автомашин бэлэн байна. " гэлээ.

Замын-Үүд сумын жолооч Б.Батхуяг “Замын-Үүдийн ажлын байраа алдсан 5700  жолоочын төлөөлөл би байна. Задгай тээврийн үйлчилгээ явуулдаг жолооч нарын хувьд амьдрал нь зогсонги хүндхэн байдалд ороод байна. Миний хувьд өнгөрсөн жилийн наймдугаар сард сүүлийн тээврээ хийгээд нам зогссон байдалтай байна. Аргаа барахдаа Улаанбаатарт таксинд явж байна. Ар гэрээ тэжээх зайлшгүй гаардлагын улмаас түгжирэл дээр түгжээ болоод байж байна. Бид өөрсдийн ажлыг хиймээр байна. Энэ асуудлыг шийдэж өгөөчээ гэж хүсэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn 

 

 

 

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

30 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

1 цаг 43 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

10 цаг 13 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

10 цаг 13 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

10 цаг 13 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин