Сайдаас илүү эрх мэдэлтэй их, дээд сургуулиуд

2022-08-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруй хоног үлджээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан COVID-19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан их, дээд сургуулиудын хичээлийг үе шаттайгаар эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ оюутнууд сургуулийнхаа дотоод журмаас хамаарч наймдугаар сарын 20-31-ний хооронд төлбөрөө төлж, хичээл сонголтоо баталгаажуулах ёстой байдаг. Харин энэ жил эдийн засгийн байдал хүндэрч сургалтын төлбөр битгий хэл, сурагчийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд ч хүнд байгааг эцэг эхчүүд хэлж буй. Салбарын сайд нь “Төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө нэмэхгүй” гэж мэдээлж байсан ч бодит байдал дээр зарим нь 20-30 хувиар нэмжээ.

 

ШУТИС-ИЙН ТӨЛБӨР 20-30 ХУВЬ НЭМЭГДСЭН

 

Сургуулиуд энэ сарын 26-наас танхимаар хичээллэж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 140 мянга орчим оюутан суралцана гэж БШУЯ-наас мэдээлэв. Харин шинээр 18 мянга гаруй оюутан элссэн гэв. Салбарын сайд нь мэдэгдсээр байтал төрийн өмчийн зарим сургууль төлбөрөө нэмсэн байх тул асуудлыг тодруулахаар ШУТИС-ийн Сургалтын албатай холбогдлоо. 
Тус албанаас “Бүртгэл энэ сарын 15-наас эхэлнэ. Жилд 4000 гаруй оюутан элсэж, дунджаар 10-15 мянган оюутан суралцдаг. Энэ жилийн хувьд дамжаа харгалзахгүй нэг кредит хичээлийн үнэ 138 мянган төгрөг болсон” гэв. Шалтгааныг тодруулахад, жил бүрийн инфляцын өсөлт, эдийн засгийн байдлаас шалтгаалдаг гэхээс өөр тайлбар өгсөнгүй. 
Тус сургуулийн Эрчим хүчний сургуулийн оюутан Б.Баттогтохтой цахимаар холбогдсон юм. Тэрбээр “өнгөрсөн жил I дамжаанд ороход нэг кредит хичээл 90800 төгрөг байсан. Гэтэл энэ жил 138 мянга болтлоо өссөн байна. Жилд 30 кредит үзнэ гэж тооцвол 4.1 сая төгрөгийн төлбөр төлнө. Хэрэглээний зардал, сургалтын төлбөрөө олохын тулд цагийн ажил хийдэг. Харин төлбөр ингэж огцом нэмэгдсэн тул хагас жилийн төлбөрөө төлөхөд ч хүнд байдал үүсээд байна” гэв.
Төлбөрөө нэмсэн дараагийн сургууль бол ХААИС. Тус сургуулийн нэг кредитийн төлбөр өнгөрсөн жил ихдээ л 128 мянган байсан бол энэ жил багадаа 128 мянга, дээд тал нь 156 мянгад хүрчээ. Энэ талаар захирал Т.Хэрүүга “Их, дээд сургуулиуд төсвөө XII сард батлуулдаг тул тухайн үед төлбөр нэмэх эсэхээ шийддэг. Манайх нэмсэн төсвөөрөө энэ оныг дуусгаж, цааш нэмэх эсэхээ XII сард шийднэ” гэв.

 

МУИС, МУБИС ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭГҮЙ БАЙНА

 

Дээрх хоёр сургууль дээр очиход бүртгэлийн ажил эхэлсэн байв. МУБИС-ийн нэг кредит 78-96 мянган төгрөг байна. Энэ нь өмнө жилийнхээс нэмэгдээгүй дүн аж. Харин МУИС-ийн нэг кредит хичээлийн үнэ 98600 төгрөг байна.
Энэ талаар тус сургуулийн элсэлт хариуцсан мэргэжилтэн Б.Наранцогт “Тухайн хичээлийн жилд хэдэн кредит үзэхээ оюутан өөрөө шийднэ. Одоогоор төлбөр нэмэх асуудал сургуулийн хэмжээнд яригдаагүй байгаа” гэлээ. Ийнхүү төрийн өмчийн дөрвөн их сургуулиар ороход хоёр нь төлбөрөө нэмсэн байв. Төрийн албан хаагчийн дундаж цалин 700-800 мянган төгрөг. Цалингаа хагас жил гаруй хугацаанд огт хэрэглэхгүйгээр цуглуулж байж, нэг оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг төлнө. Зарим оюутнууд эцэг, эхийнхээ ачааг хөнгөлж зуны амралт болон хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Гэвч хагас жилийн сургалтын төлбөрөө ч олж чадахгүй байдалд орсноо бидэнд ярьсан юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

1 цаг 40 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

10 цаг 11 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

10 цаг 11 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

10 цаг 11 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин