Тоон гарын үсгийг гар утсаараа дамжуулан хэрхэн авч, ашиглах вэ?

2022-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс 16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн.  Өнөөдрийг хүртэлх хугацаанд УБЕГ-аас 265 мянган иргэнд иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг олгожээ.  Гар утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсгийг хэрхэн авах талаар УБЕГ-аас мэдээлснийг хүргэж байна.

Тоон гарын үсгийг гар утсаараа дамжуулан хэрхэн авч, ашиглах вэ?

-Иргэн харьяа, нэгж харгалзахгүйгээр улсын бүртгэлийн нэгж дээр очиж хүсэлт өгсний дагуу улсын бүртгэлийн байгууллагаас иргэний хувийн мэдээллийн дагуу үүсгэгдсэн бүртгэлийн QR кодтой хуудас хэвлэж өгнө.

-Ухаалаг утсандаа GSign аппликэйшнийг татаж, суулгасан байх.  /GSign аппликэйшнийг Android үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд “Play Store” -оос, харин IOS үйлдлийн систем бүхийн ухаалаг утсанд “App Store”-оос уг нэрээр хайлт хийн татаж суулгана/

-Бүртгэлийн QR кодыг авмагц ухаалаг гар утасны аппликэйшнээ ашиглан өөрийн тоон гарын үсгийн бүртгэлийг үүсгэнэ. (QR кодыг 24 цагийн дотор иргэн өөрөө уншуулах ёстой)

-Апп руу ороход гарч ирэх цонхонд бүртгэлийн ажилтнаас олгосон QR кодыг уншуулна.

-Уншуулсны дараа тухайн бүртгэгдсэн  утасны дугаар дээр ирсэн кодыг оруулахад пин код оруулах хэсэг нээгдэнэ. /Уг пин код нь таны мартахааргүй дөрвөн оронтой тоо байна/

-Мөн Монгол Улсад хамгийн их ашиглагдаж байгаа И-Монголиа систем руу тоон гарын үсгээр нэвтэрч орох боломжтой болгосон" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

 

qr хэрхэн авах вэ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

1 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

2 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

10 цаг 54 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

10 цаг 54 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

10 цаг 54 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин