Түлэгдэлтийн эмнэлгийн туузыг хайчлаад 30 хоносон ч “нээгдээгүй” байна

2022-08-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРАНТУЯА 

Монголчууд Түлэнхийн төвийг 10 жил хүлээсэн. Түлэгдэлт, хөлдөлт гээд нарийн мэргэжил стандарт шаардсан эмчилгээ, хагалгааг иргэд авч чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Ядаж л халуун тогоонд түлэгдэж өвчиндөө шаналсан хүүхдүүд гэмтлийн эмнэлгийн нэг “буланд” багтаж ядан, шалан дээр өнжсөн өдөр хоногууд олон байгаа. Гэтэл өнгөрсөн 10 жил, 3650 хоногт хэчнээн ч хүний эрүүл мэнд, амь нас эрсдэлд орсныг таашгүй. Энэ бол алдагдсан боломж төдийгүй төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүргээ умартсан, Түлэнхийн төв эмнэлгийг ашиглалтад оруулахгүй “саатуулсан” хүмүүсийн хүлээх ёстой хариуцлага мөнөөс мөн.  


Харин удтал хүлээлгэсэн Түлэгдэлтийн төв 11 дэх жилдээ энэ жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн ашиглалтад орж тууз хайчлав. Гэхдээ баярлах болоогүй. Учир Түлэнхийн төвийн А  блок ашиглалтад орсноос биш хэвтэн эмчлүүлэгчдийг хүлээж авах хамгийн чухал хэсэг болох В, С блок “царцсан” хэвээр байна. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар хэзээ ашиглалтад орохыг нь хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Газрын маргааны асуудал хууль шүүх болж сунжирсаар байна. 
Баяр наадмын өмнө долдугаар сарын 8-нд Түлэгдэлтийн төвийг ашиглалтад орлоо хэмээн эрүүл мэндийн салбарын удирдлага, албаны хүмүүс очиж тууз хайчилсан.  Энэ үеэр “Түлэгдлийн тусламж үзүүлээд зогсохгүй гэмтэл согогийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж, ГССҮТ-ийн ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэдийн хүлээгдэл чирэгдлийг багасгахад гол үүрэг гүйцэтгэх хоёр дахь том төв юм” гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолж байсан. ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах “Эмнэлэг ашиглалтад орсноор яаралтай тусламжийг хоёр талдаа зэрэг үзүүлэх боломжтой болж байна. Түлэгдэлтийг эмчилгээ, үйлчилгээг олон улс, Азийн түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэ чиглэлээр сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлэн, эмч ажилчдаа бэлдсэн” гэж байв. 


Хуучнаар ГССҮТ-ийн салбар Түлэнхийн төв  Түлэгдэлтийн эмнэлэг нэртэйгээр ийнхүү ашиглалтад орж байгаа. Тус эмнэлэг нь 250 ортой, хоёр блоктой, 22.6 тэрбум төгрөгийн төсвөөр боссон. Мөн С.Энхболд сайд алсын түргэн тусламжид зориулсан туулах чадвар өндөртэй Toyota Prado 150 маркын автомашиныг гардуулан өгч байв. Тэр өдрөөс хойш  30 гаруй хоног өнгөрсөн ч шинэ эмнэлэг иргэдэд үйлчилж эхлээгүй байв. 


Бид долоон давхар, 250 ортойгоор түлэгдэл, шавьж хорхойд  хазуулсан, гэмтлийн сэдрэлт, түлэнхийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, цаашлаад  ясны хавдар, ясны эмгэг, спортын гэмтлийн тасгууд зэрэг олон чиглэлийн тасаг нэгжүүд үйл ажиллагаа явуулах Түлэгдэлтийн эмнэлгийг сурвалжлахаар хэд хэдэн удаа зорьж очлоо. Мэдээлэл өгөх хүмүүс эзгүй. Ажиллаж эхлээгүй зэрэг шалтгаанаар удаа дараа хойшлуулсны эцэст ГССҮТ-ийн Түлэгдэлтийн төв хариуцсан дэд захирал О.Хишигсүрэнтэй уулзлаа. Тэрбээр “Манай эмнэлэг үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхлээгүй байгаа. Наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өвчтөнүүдээ авахаар бэлдэж байна.  Засварын ажил дууссан. Одоо зөвхөн тоног төхөөрөмжөө зөөх ажил үргэлжилж байгаа.


Үйлчлүүлэгчдээ хүлээж аваад эхэлбэл хагалгаа хийнэ. А блокт нийт 80 ор дэлгэж, 50 орчим эмч, сувилагч ажиллах орон тоо батлагдсан. Тоног төхөөрөмжийн хувьд эрүүл мэндийн яам хангалттай төсөв шийдэж өгсөн. Эмч нарийн хүчин чадал гэвэл ГССҮТ-ийн түлэгдэлтийн хэсэг дээр ажиллаж байсан эмч нар ирж ажиллах болно. Эмчийн нөөц бололцоо хангалттай гэж хэлж болно. Түлэгдэлтийн төв харьяалал харгалзахгүй бүх хүнд үйлчлэх ба бүх төрлийн түлэгдэлт, хөлдөлт, нохойд хазуулах, могойд хатгуулах зэргийг эмчилж үйл ажиллагаа явуулна” гэсэн мэдээллийг өглөө. Харин өнөөг хүртэл сунжирч буй В блок ашиглалтад орвол 250 ортой, 200 гаруй ажилтантай, зургаан тасаг ажиллах юм. Мөн хамгийн гол эмчилгээ болох шарх, ясны эмгэгийг эмчилнэ. Түүнчлэн С блокийн газар тэр чигээрээ хувь хүний гарт орсон учраас эмнэлгийн удирдлагууд ямар ч мэдээлэлгүй байна гэв. 


Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар 702648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж тэдгээрийн 31122-г нь түлэгдэл эзэлж байгаа статистик бий. Үүний 74.5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна. Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Харин ГССҮТ-ийн  Яаралтай тусламжаар жилд дунджаар 110000 гаруй хүн үйлчлүүлснээс 20-25 хувь нь түлэгдэл болон бусад халдварлагдсан, могойд хатгуулсан нохойд хазуулсан шарх шархлаанууд эзэлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Түлэгдэлтийн эмнэлгийн А блок ашиглалтад орсноор ГССҮТ-ийн дээрх ачааллаас бага ч гэсэн хуваалцана. Гэхдээ тусламж үйлчилгээний гол “цэг” болсон В, С блок ашиглалтад орохгүй бол баярлах болоогүй гэсэн үг. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. Баасан ГАРАГ. № 154 (6886)

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

1 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

2 цаг 28 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

10 цаг 59 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

10 цаг 59 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

10 цаг 59 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин