Дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлнэ

2022-08-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээх, амьдран хөгжих эх ундарга билээ. Иймд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна.


Соёлын биет бус өв гэж “хамт олон, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг ойлгоно” хэмээн “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д тодорхойлсон байдаг.


Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцид 2005 онд нэгдэж, өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээсэн. Манай улс энэ оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008), Монгол ардын уртын дуу (2008), Монгол наадам (2010), Монгол ардын Хөөмийн урлаг (2010), Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (2010), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), Шагайн харваа (2014), Хөхүүрийн айраг исгэх зан үйл (2019) гэсэн найман өвийг бүртгүүлээд байна. 
Мөн “Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл”-д биет бус өвийн долоон ай савын төрөл зүйлд хамаарах 279 өв, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д долоон ай савын 83 өвийн төрөл зүйл зэрэг нийт 362 өв хамрагддаг аж. 


Тэгвэл энэ онд соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран энэ сарын 12-14-ны өдөр “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Соёлын биет бус өвийн их наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Зохион байгуулах комисс болон оролцогчийн сэтгэгдлийг хүргэе.

 

Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн: Биет бус өвөө олон нийтэд хүртээмжтэй хүргэж, хүндлэн дээдлэх үзэл  санааг дэлгэрүүлэх шаардлагатай

-Энэ удаагийн наадмыг зохион байгуулахаас гадна бүсчилсэн судалгааны ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтарч биет бус өвийг өвлөгчдийнхөө эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажлуудыг хийж байна. Цаашдаа биет бус өвөө олон нийтэд хүртээмжтэй хүргэж, хүндлэн дээдлэх үзэл  санааг дэлгэрүүлэх зорилгоор ажиллана. 

 

Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул: Наадмын гол зорилго нь залуусыг татан оролцуулах явдал

-2014 онд “Соёлын өвийг хамгаалах тухай хууль” батлагдсантай холбоотойгоор энэ жил хоёр удаагаа зохион байгуулагдах гэж байна. Анхдугаар наадам 2018 онд таван ай савын хүрээнд зохиогдсон бол энэ жил уламжлалт болон мал маллах арга ухаан нэмэгдсэнээр долоон ай савын хүрээнд зохиогдох болсноороо онцлог юм. Энэ үйл ажиллагаа залуучуудын сонирхлыг илүү татах болов уу. Яагаад гэвэл тэд сургалт, судалгааны ажлыг идэвхтэй хийдэг болсон. Тийм учраас наадмын гол зорилго нь тэднийг татан оролцуулах явдал юм.

 

Уран хатгамалч З.Цэнгэлсайхан: Гурван үеэрээ оролцох болсондоо баяртай байна

-Соёлын өв гэдэг нь Монгол Улсын хөгжлийн суурь асуудал юм. Өөрөөр хэлбэл, соёлыг дэлгэрүүлэх нь улсын хөгжил юун дээр суурилах юм бэ гэдэг гол үндэс нь энэ. Гурван үеэрээ энэ фестивальд оролцох болсондоо баяртай байна. Тухайлбал, миний охин болон зээ охин зүү ороох хатгамал, зоос ширээний сүлжмэлийг надаас суралцан үргэлжлүүлэн авч явж байгаа нь бахархам сайхан санагддаг.

 

Та соёлын өвийн фестивальд оролцсоноор эвийн таван сум, хүүхэлдэйтэй бий биелгээ, Тэмүүжин хүүгийн түүх, үнэг хайчлах сургалт, сур элдэх арга, эсгийн урлал, арьс шир, модон эдлэлийн урлал зэрэг ухаануудаас суралцах боломжтой юм. Наадмын үйл ажиллагаа наймдугаар сарын 12-ны 14:00 цагт эхэлнэ. Ирэхдээ Монгол өв уламжлалаа хүндэтгэж, үндэсний хувцас өмсөхийг зохион байгуулах комисс уриаллаа. Офицеруудын ордны автобусны буудлаас Горхи-Тэрэлж хүртэл 12-нд цаг тутамд, 13-14-ний өдөр 30 минут тутамд нийтийн тээвэр 2300 төгрөгөөр үйлчлэх аж. 
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг https://nomadsfestival.world/ холбоосоор болон “Nomads World Cultural Festival” фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. Баасан ГАРАГ. № 154 (6886)

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

1 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

2 цаг 28 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

10 цаг 59 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

10 цаг 59 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

10 цаг 59 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин