Үндэсний спортын VII их наадамд таван төрөл нэмэгджээ

2022-08-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.Дарамбазар

Үндэсний спортын VII их наадам Хүй долоо худагт өрнөж байна. Наадам дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ жил нийт 13 төрлөөр зохиогдож буйгаараа онцлог юм. Энэ жил үндсэн найман төрлийн спортоос гадна шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаан нэмэгджээ. Наадмын эхний өдөр сур харваа, шагайн харваа, жороо морь, үндэсний бөх, морьт харвааны төрөлд тамирчид хүч үзэж байна. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин оролцож байгаа юм. Баяр наадмын нээлтийн ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, ЗГХЭГ-ын референт Г.Оюунтунгалаг, Монголын үндэсний спортын хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав, тод манлай уяач Ц.Дуламсүрэн нар хүрэлцэн ирэв. Мөн нээлтийн үеэр спортын бамбарыг Улсын аварга О.Хангай, даян мэргэн Б.Пунсалдулам нар бадраав. Энэ үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан “Өвөг дээдсээс хойч үедээ өвлүүлж үлдээсэн үндэсний уламжлалт спорт, тоглоом наадгайг сэргээн баяжуулж, үр хүүхдэдээ уламжлуулан хөгжүүлэх нь биеийн тамир спортын улсын хорооны эрхэм зорилт юм” хэмээн онцлолоо.

Маргааш сур харваа, шагайн харваа, морьт барилдаан, үндэсний бөхийн барилдаан болно. Харин наадмын мүүлийн өдөр  сур харваа, морьт харваа шагайн төрлөөр шилдгүүдээ тодруулах юм.

Үндэсний спортын VII наадамд оролцож буй аймаг, дүүргийн баг тамирчдын мэдээллийг хүргэж байна.

Архангай

Архангай аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, долоон мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадамд 11 спортын төрөлд 56 тамирчин оролцож байна.

БАЯН-ӨЛГИЙ

Баянхонгор аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв. Тус аймаг энэ удаагийн наадамд зургаан спортын төрөлд 60 тамирчин оролцож байна.

БАЯНХОНГОР

Баянхонгор аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас долоон алт, 16 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж байсан юм. Энэ удаагийн наадамд таван спортын төрөлд 40 тамирчин оролцож байна.

БУЛГАН

Булган аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын дөрвөн төрөлд 27 тамирчин оролцож байна.

ГОВЬ-АЛТАЙ

Говь-Алтай аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас дөрвөн алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын таван төрөлд 91 тамирчин оролцож байна.

ГОВЬСҮМБЭР

Говьсүмбэр  аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын долоон төрөлд 48 тамирчин оролцуулж байна.

ДАРХАН-УУЛ

Дархан-Уул аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрөлд 103 тамирчин оролцуулж байна.

 

ДОРНОГОВЬ

Дорноговь аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын зургаан төрөлд 61 тамирчин оролцож байна.

ДУНДГОВЬ

Дундговь аймаг Монголын үндэсний спортын энэ удаагийн наадамд есөн төрөлд 52 тамирчин оролцож байна.

ДОРНОД

Дорнод аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрөлд 68 тамирчин оролцуулж байна.

ЗАВХАН

Завхан аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын есөн төрөлд 82 тамирчин оролцуулж байна.

ОРХОН

Орхон аймаг Монголын үндэсний спортын VI наадамд багийн дүнгээр тэргүүн байрт орсон бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 12 төрлөөр 91 тамирчин оролцож байна.

ӨВӨРХАНГАЙ

Өвөрхангай аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт, гурван мөнгөн медалийг хүртээд байгаа бөгөөд энэхүү наадмын шигшээ тэмцээнд спортын 14  төрлөөр 84 тамирчин оролцож байна.

ӨМНӨГОВЬ

Өмнөговь аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас 18 алт, 12 мөнгө, 12 хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэхүү наадмын шигшээ тэмцээнд спортын долоон төрөлд 42 тамирчин оролцож байна.

СҮХБААТАР

Сүхбаатар аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алтан медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын долоон төрөлд 49 тамирчин оролцож байна.

СЭЛЭНГЭ

Сэлэнгэ аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын найман төрөлд 58 тамирчин оролцож байна.

ТӨВ

Төв аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас тав алт, зургаан мөнгө, тав хүрэл медалийг хүртсэн бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 13 төрөлд 78 тамирчин оролцож байна.

УВС

Увс аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын таван төрөлд 32 тамирчин оролцож байна.

ХОВД

Ховд аймаг Монголын үндэсний спортын наадмуудад амжилттай оролцдог  бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын дөрвөн төрөлд 59 тамирчин оролцож байна.

ХӨВСГӨЛ

Хөвсгөл аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас найман алт, есөн мөнгө, 11 хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын  есөн төрөлд 98 тамирчин оролцож байна.

ХЭНТИЙ

Хэнтий аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алтан медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрлөөр  80 тамирчин оролцож байна.

БАГАНУУР

Багануур дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт, нэг мөнгө, медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрлөөр 108 тамирчин оролцож байна.

БАГАХАНГАЙ

Багахангай дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, хоёр хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын  долоон төрлөөр 63 тамирчин оролцож байна.

БАЯНГОЛ

Баянгол дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас 1 алт, 1 хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэхүү наадмын шигшээ тэмцээнд спортын 15 төрлөөр  тамирчин оролцож байна.

БАЯНЗҮРХ

Баянзүрх дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт, нэг мөнгөн медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын  10 төрлөөр 87 тамирчин оролцож байна.

НАЛАЙХ

Налайх дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын зургаан төрлөөр 50 тамирчин оролцож байна.

СОНГИНОХАЙРХАН

Сонгинохайрхан дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 11 төрлөөр 110 тамирчин оролцож байна.

СҮХБААТАР

Сүхбаатар дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг мөнгө, медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 14 төрлөөр 96 тамирчин оролцож байна.

ХАН-УУЛ

Хан-Уул дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас зургаан алт, 12 мөнгө, найман хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрлөөр 104 тамирчин оролцож байна.

ЧИНГЭЛТЭЙ

Чингэлтэй дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын долоон төрлөөр 50 тамирчин оролцож байна.

Эх сурвалж:www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

1 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

2 цаг 29 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

11 цаг 0 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

11 цаг 0 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

11 цаг 0 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин