Хэзээ ч загвар нь хоцрогдохгүй цүнхнүүд: Орчин үеийн сонгодог загварууд

2022-08-11
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Ганц улирлын шинж чанартай цүнх авна гэдэг үрэлгэн зан. Чанартай арьсан эд таньтай хамт олон жил болно. Жинсэн өмд, цагаан цамцыг бол хэдийг ч авсан болно, тийм ч үнэтэй биш. Харин цүнхний хувьд бол өөр. Ямар ч үед барьчихаар гурав, дөрөвхөн цүнхтэй байж болно, гол нь загвар нь хэзээ ч хуучирахгүй байх хэрэгтэй.

Chanel, Dior, Hermès, Prada, Gucci зэрэг алдартай гар цүнхнүүдийн талаар бид өмнө нь ярьсан. Өнөөдөр бид орчин үеийн, гэхдээ үүнээс багагүй үнэ цэнэтэй цүнхнүүдийн талаар ярих болно. Тэд тус бүр нь “бүх цаг үеийн” гэх тодотголтой болж чадсан. Та өөртөө таалагдсаныг нь сонгоорой.

 

 

BALENCIAGA CLASSIC CITY

Balenciaga Classic City бидний цаг үед буюу 2000 онд Николас Жескьер брэндийг удирдаж байх үед  бий болсон. Энэ цүнхийг тухайн үеийн загварын бэлгэ тэмдэг болох Британийн загвар өмсөгч Кейт Мосс сонгосон учир гарч ирсэн цагаасаа л амжилттай болсон. Дэлхий нийтээрээ Кейт Моссыг биширч байлаа. Түүний гранж стильд уг цүнх яг тохирсон юм.

Кэйт Мосс

Кэйт Мосс        

 

         

Кендалл Женнер                           

 

17 жилийн дараа загварын ордны шинэ бүтээлч захирал Демна Гвасалиагийн хүчин чармайлтын ачаар сонгодог цүнхний загвар хоёр дахь удаагаа мэндэлжээ. Дизайнер цүнхээ граффитигаар чимэглэсний дараа орчин үеийн телевизийн од, топ модель Кендалл Женнер түүгээр гангарчээ. Гэсэн хэдий ч Жескьер-ийн сонгодог хувилбар нь брэндийн дэлгүүрээс алга болохгүй бөгөөд энэ нь брэндийг улирлаас улиралд тогтвортой орлоготой байлгадаг.

 

Классик загвар                            

 

     

Орчин үеийн загвар

 

 

 

 

TOM FORD JENNIFER BAG

Том Форд брэндийг сүрчиг, нүдний шил, дэгжин хувцасаар төсөөлдөг ч цүнхтэй биш. Гэхдээ нэг алдартай цүнх бий. Том Фордын гол шүтэн бишрэгч жүжигчин Женнифер Энистоны нэрээр нэрлэгдсэн Jennifer Bag. Түүнд энэ цүнхний бүх загварууд байдаг бөгөөд энэ бол Том Фордын цүнхний томоохон сурталчилгаа болсон юм.

 

Энэ цүнх брендэд маш их орлого авчирдаг ба үндсэн сонголтоос гадна тансаг хувилбарууд ч бий. Нэгэн удаа арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах дуулианы сэдэв болсон удаатай. 2013 онд Америкийн алдарт телевизийн хөтлөгч Опра Уинфри Швейцарьт айлчилсан юм. Хатуухан хэлэхэд Опра телевизийн хөтлөгч байхаа больсон: тэрээр хэвлэл мэдээллийн томоохон компанитай, Америкийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг.

 

Опра Уинфри Том Фордын нэрийн дэлгүүрт очсон бөгөөд 38 мянган долларын үнэтэй ягаан Jennifer түүнд таалагдав. Цүнхийг ойртуулж харуулхыг худалдагчаас хүсхэд “хэтэрхий үнэтэй” гэсэн хариултыг сонсов. Опра дахин хүсэлтээ илэрхийлхэд, түүнд дахин татгалзсан байна. Тэрээр нэг ч үг дугаралгүй дэлгүүрээс гарчээ. Дараа нь тэр энэ явдлыг "арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхсан" гэж нэрлэсэн юм. Опра нэгэн ярилцлагадаа "Хөөрхөн эмэгтэй" киноны Ричард Гирийн баатар Жулия Робертсд нэрийн барааны хагасыг нь худалдаж авдаг киноны алдарт хэсгийг давтахыг хүссэн гэж хошигножээ. Гэсэн хэдий ч тэрээр худалдааны хувьгүй үлдээх нь арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан худалдагч эмэгтэйн хувьд хамгийн сайн шийтгэл гэж үзээд үүнийг хийгээгүй юм. 2013 онд О.Уинфригийн хөрөнгийг Форбс сэтгүүл 2 тэрбум 800 сая доллараар үнэлжээ. Энэ мөнгөөр ​​тэрээр 73 мянга орчим ийм цүнх худалдаж авах боломжтой юм.

 

 

 

PRADA VELA

 

1979 онд үүсгэн байгуулагчийн ач охин Миучиа Прада гэр бүлийн компанийг авч, энэ загварын брэндийн санааг үүрд өөрчлөх хувь тавилантай байв. Тэрээр Итали брэндийн бахархал болсон цүнхнээс эхэлж, 1984 онд патентлагдсан Pocono нейлон үүргэвчний цуглуулга гаргаж эхэлсэн. Энэ бол брэндийн нэр хүндийг эрсдэлд оруулж, олон нийтийн анхаарлыг татах гэсэн залуу дизайнерын урьд өмнө байгаагүй зориг юм.

Миучи Прада

 

Бэлэн хувцасны анхны цуглуулга ердөө 5 жилийн дараа гарсан ч шинэ үеийн загварын бэлгэ тэмдэг  нейлон үүргэвч болов. Нейлоныг арчлахад хялбар, олон талт байдал нь үүнийг 30 гаруй жилийн турш залуучуудын дуртай цүнх болгов.

 

Сонгодог нейлон үүргэвч нь янз бүрийн загвартай... мөн энэ тод ягаан өнгөтэй ч байна

 

 

LONGCHAMP LE PLIAGE

Өмнө нь зөвхөн шүхэр, саравч үйлдвэрлэхэд ашигладаг байсан нейлон нь загварлаг туршилт хийхэд маш амжилттай материал болж хувирсан. 1993 онд энэхүү синтетик материалаар хийсэн өөр нэг алдартай цүнх гарч ирсэн нь Францын Longchamp брэндийн Le Pliage. Энэхүү өргөн цүнхний гол онцлог нь А5 номын хэмжээтэй болтол эвхэгддэгт оршдог. Ганцхан хэрэглэхэд хялбар байдаг нь энэ цүнхийг алдарт гаргасан юм биш. Цүнхний минималист загвар нь маш амжилттай болсон: энгийн трапец хэлбэр, тод өнгө нь түүнийг дэлхийн хамгийн алдартай загваруудын нэг болгосон.

Загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллах чиг хандлагыг олж авсан Longchamp-ийн бүтээлч удирдлага энэхүү цүнхний хэд хэдэн зохиогчийн хувилбарыг гаргасан. Хамгийн алдартай нь Трейси Эмин, Мэри Катранзоу, Сара Моррис, мэдээжийн хэрэг, тус брэндтэй 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа Жереми Скотт нар юм. 2012 онд тус брэнд хамгийн их борлуулалттай Le Pliage Cuir-ийн арьсан хувилбарыг гаргасан бөгөөд энэ нь бас амархан эвхэгддэг. Хоёулаа үйлдвэрлэх процесс нь уутны нэг см квадрат дахь оёдлын тоо хүртэл хатуу зохицуулалттай бөгөөд 4 цаг зарцуулдаг. Гэсэн хэдий ч цүнхийг илүү хурдан худалдаж авдаг: дэлхийн хэмжээнд нэг минут тутамд 10 Le Pliage зарагддаг.

 

Кейт Миддлтон                                 

 

Алекса Чанга

 

 

CÉLINE LUGGAGE TOTE

Цүнхнүүдийн хамгийн залуу нь 6-7 жилийн өмнө загварын долоо хоногоор танил болсон Селиний дөрвөлжин цүнх юм. Түүний анхны хувилбар нь 2009 онд Францын брендийн дизайнер Фиби Файлогийн анхны цуглуулгад гарч ирсэн. Олсений эгч дүүс цүнхийг хамгийн түрүүнд анзаарсан гэж үздэг бөгөөд бусад алдартнууд тэднийг дагажээ.

 

Клаудия Шиффер                     

 

       

Кьяра Ферраньи

 

Энэхүү загварын амжилт нь брендийг өөр өөр хэмжээ, өнгөтэйгөөр гаргахад хүргэсэн. Одоогоор 5 төрөл байдаг.

Рози Хантингтон-Уайтли             

 

Румер Уиллис

 

 

CHLOÉ MARCIE BAG

Сүүлийн хэдэн улиралд та Chloé цүнхийг ажигласан байх. Тэдний сэтгэл татам загвар нь гудамжны загварын тоймыг сонирхож буй хүмүүст төгс шийдэл юм. Харин бусад бүх хүмүүсийн хувьд брэнд нь сонгодог, цаг хугацаагаар шалгагдсан сонголтуудтай бөгөөд юуны түрүүнд энэ нь Marcie Bag.

Кети Холмс                                     

 

Рейчел Билсон

 

Энэхүү цүнхний гол ач холбогдол нь хэрэглэхэд хялбар: өргөн, бат бөх бариул, том зайтай, ямар ч хүчин чармайлтгүйгээр нэг гараараа онгойлгох боломжтой цахилгаан, том халаастай. Энэ цүнхний загвар нь 70-аад оны гоо үзэсгэлэнгээр хөглөгдөн хийгдсэн. Тэр бол Chloé-ийн үндэслэгч Габи Агьений үзэл бодлын хамгийн сайн биелэл юм. Энэ алдарт египет хүн уран бүтээлдээ Францын хувцасны хэв маягийн зарчмуудыг үгүйсгэж, орчин үеийн хүмүүст хувцасны илүү ойлгомжтой шийдлүүдийг санал болгожээ.

 

 

FENDI BAGUETTE

1997 онд Италийн алдарт брэндийг үүсгэн байгуулагчийн ач охин Сильвиа Вентурини Фендигийн Baguette цүнхийг бүтээсэн. Богино бариултай тэгш өнцөгт загвар нь маш хурдан алдартай болсон.  Үүнд нь зөвхөн үнэтэй материал, үйлдвэрлэлийн нарийн төвөгтэй байдал төдийгүй чадварлаг маркетинг тусалсан. Ийнхүү Fendi Baguette нь улирлаас улиралд дахин худалдаанд гардаг анхны цүнх болсон. Яг л хувцас шиг.

Бяцхан цүнхний амжилтыг Sex and The City сериал улам батлав. Хос цэнхэр сатин Manolo Blahnik шиг Fendi Baguette нь Керри Бредшоу нь дуртай эд байсан бөгөөд түүний хөнгөн гараараа тэрээр шинэ загварын бэлгэдэл болсон. Хэрэглэхэд хялбар бус, өвөрмөц, гэхдээ маш үзэсгэлэнтэй. Үүнд түрүүвч, гар утас, уруулын будагнаас өөр зүйл байгтайхгүй. Гэхдээ мистер Бигтэй учирхад түүнд өөр юу хэрэг болох вэ дээ?

Сара Жессика Паркер

 

Эх сурвалж: polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

1 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

2 цаг 29 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

11 цаг 0 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

11 цаг 0 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

11 цаг 0 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин