Л.Энх-Амгалан: Жилд уул уурхайн 2000 лиценз олгосон тохиолдол бий

2022-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.Энэ үеэр Уул уурхайн лиценз олголтыг цахимжуулах ажлын талаар БШУ-ны сайд, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод, нээлттэй болгох талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд 13000 орчим лицензийг олгосон байна. Эдгээрийг хэн авч байгаа, цаашдаа олборлолт, хайгуул, ашиглалт хийх эсэх нь тодорхойгүй байна. Лицензийн наймааны тогтолцоо Монгол Улсад байсаар байна. Тухайлбал, уул уурхайн олборлолт, хайгуул, ашиглалтын 2000 лиценз жилд олгогдож байсан тохиолдол бий.  Уул, уурхай бол манай улсын эдийн засгийн томоохон салбар. Энэ салбарын хамгийн гол асуудал болсон лицензийн наймааг зогсоож, лиценз олголтыг хүнд сурталгүй, ойлгомжтой болгох хэрэгтэй. Тиймээс цахимд суурилсан лиценз олгох ажлыг эхлүүлж байна.

Уул уурхайн тусгай зөвшөөрлийг 2022 онд багтааж, И-Монголиа платформд нэгтгэнэ. Үүнийг цахимжуулснаар уул уурхайн салбарын далд наймаа буюу лицензийн наймаанд цэг тавина. Цаашдаа уул уурхайн лицензийн аль нь олборлолт, хайгуул эсвэл ашиглалтынх вэ гэдэг нь тодорхой болох юм. Ингэснээр улсын төсвөөс гадуур лицензийн наймаагаар явагддаг тодорхой орлогуудыг татварын эх үүсвэр болгох боломж бүрдсэн цахим шилжилт болно" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

2 цаг 2 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

3 цаг 14 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

11 цаг 45 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

11 цаг 45 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

11 цаг 45 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин