Д.Энх-Амгалан:Цэцэрлэгт элсэх хүсэлтийг маргаашнаас хүлээж авна

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

П.АМГАЛАНБАЯР

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУЯ-ны сайд Д.Энх-Амгалан "Маргаашаас эхлэн цэцэрлэгт элсэх хүсэлтийг авна. Гэхдээ энэ нь бүртгэл биш юм. Хамран сургах тойргийг гурван үе шаттай зарлана. Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг олгоно" гэлээ. Тэгэхээр цэцэрлэгийн цахим бүртгэл нь наймдугаар сарын 10-наас хүсэлт хүлээн авах, цэцэрлэгт хуваарилах, бүртгэлийг баталгаажуулах гэсэн гурван үе шаттай зохион байгуулахаар болжээ.

Нэгдүгээр үе шат:

  • Наймдугаар сарын 10-24 хүртэл хүсэлт хүлээн авна
  • Наймдугаар сарын 25-26 хүртэл цэцэрлэгт хуваарилна
  • Наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын есөн хүртэл бүртгэлийг баталгаажуулна.

Хоёрдугаар үе шат:

  • Есдүгээр сарын 10-25-ныг хүртэл хүсэлт хүлээн авна
  • Есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
  • Есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд бүртгэлийг баталгаажуулна.

Гуравдугаар үе шат:

  • Аравдугаар сарын 3-24 хүртэл хүсэлт хүлээн авна
  • Аравдугаар сарын 25-26 өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
  • Аравдугаар сарын 26-31-ийг хүртэл бүртгэлийг баталгаажуулах юм.

Эх сурвалж:www.polit.mn  

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

2 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

3 цаг 16 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

11 цаг 46 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

11 цаг 46 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

11 цаг 46 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин