Солонгост амьдарч байгаа иргэд: Гэрээсээ гарах боломжгүй байна

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯРЖАРГАЛ

Өмнөд Солонгос улсад энэ сарын 8-наас үргэлжлэн орсон борооны улмаас долоон хүн нас барж, зургаан хүн сураггүй алга болсон тухай тус улсын эрх баригчид мэдэгдээд байна.  Мөн метроны буудал нурж, зам талбай хүн явахын аргагүй болоод байгаа гэх мэдээлэлүүд гараад байгаа. Үүнтэй холбогдуулан нөхцөл байдал ямар байгаа талаар Сөүл хотод гэр бүлийн хамтаар амьдарч байгаа Б.Өлзийжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Зарим газар метроны буудал нурсан, гудамж талбай үерлсэн асуудлууд байгаа. Миний амьдарч байгаа дүүргийн хувьд нилээн их хэмжээний ус тогтсон байгаа учраас гэрээсээ гарах боломжгүй байна. Тиймээс одоогоор ажил болон хичээлдээ явахгүй байгаа” гэв.

Мөн Сувон хотод оршин суугаа иргэн А.Мягмарсүрэн “Өчигдрөөс эхэлж бороо орж байна. Далайд ойрхон хотуудыг бодвол харьцангуй гайгүй байна. Гэхдээ бороо үргэлжлээд долоо хоног орно гэсэн мэдээлэл утсанд ирсээр байгаа. Барилгын ажлууд зогссон бусад ажлууд бол хэвийн явагдаж байна. Миний хувьд бүх зүйл хэвийн байна.Борооны улмаас түгжрэл л ихэссэн” гэв.

Мөн тус улсад байгаа манай элчин сайдын яамнаас тус улсад амьдарч байгаа иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

2 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

3 цаг 15 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

11 цаг 45 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

11 цаг 45 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

11 цаг 45 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин