Олон улсад цойлсон “Худалдагч охин”

2022-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ГАНТУЛГА

Бид энэ удаагийн “Кино ертөнц” буландаа найруулагч Ж.Сэнгэдоржийн “Xудалдагч охин” киноны тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Тус бүтээл нь Осакагийн олон улсын кино наадмаас шилдэг дүрийн шагнал хүртсэн бол хэдхэн хоногийн өмнө АНУ-д болсон “New York Asian Film Festival 2022" наадмаас "Шилдэг кино" шагналыг эх орондоо авчраад байна. 

 

Өөрийгөө олсон найруулагч 

Найруулагч Ж.Сэнгэдоржийг бид анх Монголын хошин урлагийг үндэслэгч Л.Жанчивдоржийн хүү гэдгээр нь таньдаг байв. Харин одоогоос 20 гаруй жилийн өмнө Монголын кино урлагийн салбарт тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны найруулагчаар анхлан хөл тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш “Бодлын хулгайч”, “Лардьма”, “Үргээлэг”, “Цагаан хадаг”, “Lovers” зэрэг даацтай бүтээлүүдийг хийсэн чадварлаг уран бүтээлч. Ж.Сэнгэдорж нэгэн ярилцлагадаа “Найруулагч хүн 40-60 насандаа өөрийгөө олдог. 60 наснаас хойш жинхэнэ бүтээл хийнэ гэдэг ч юм уу. Найруулагч гэдэг чинь насаараа кино хийдэг хүн шүү дээ” гэсэн нь бий. Тэгвэл Ж.Сэнгэдорж найруулагчийн хувьд хэдийнэ  50 нас руу дөхсөн. Тиймээс энэ цаг үед түүнийг жинхэнэ өөрийгөө олсон найруулагч гэж тодорхойлж болно. Үүнийгээ тэрбээр “Худалдагч охин” киногоор батлаад байна. Ж.Сэнгэдорж 2010 онд Японы олон улсын кино наадамд “Хүчилтөрөгч” киногоор оролцож, монгол хүний сэтгэлзүй, өвөрмөц ахуй, хөдөөгийн дүр зургийг япончуудад “гайхуулж” байв. Харин энэ удаад огт өөр төрх, шинэ үеийн залуусын сэтгэлгээг өвөрмөц, шинэлэг байдлаар харуулсан нь содон байжээ.  

 

Саруул ба Баярцэцэг 

"Худалдагч охин" киноны гол дүрийг жүжигчин О.Энхтуул, Б.Баярцэцэг нар бүтээсэн билээ. Тус бүтээлийн Саруулын дүрээр залуу жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн олон улсын кино наадмаас шилдэг дүрийн шагнал хүртсэн юм. Киноны гол хүч, амин сүнс нь гол дүр байдаг. Найруулагчийн хэлэх гэсэн санааг жүжигчин мэдрэмж, тоглолт, хувирлаараа илэрхийлэх учиртай. Залуу жүжигчний хувьд “Худалдагч охин” кино анхны гол дүр нь байв. Тэрбээр дүрийнхээ тухай “Саруулын дүр надтай 70 хувь төстэй. Тиймээс энэ дүр дээр ажиллахад илүү ойр байлаа. Киног манай гэрийнхэн үзээд намайг яг л өөрөөрөө тоглосон байна гэж урамшуулсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан юм. Б.Баярцэцэгийн хувьд энэхүү киноноос өмнө  хөгжилтэй контентоор үзэгчидтэй уулздаг байв. Үүнээс гадна тэрбээр платформ бизнес хийдэг бөгөөд хүмүүст сургалт ордог гэнэ. Цаашид энэхүү бизнесээ өргөжүүлж компани болгох хүсэлтэй ажээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 149 (6881)

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

3 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

5 цаг 11 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

13 цаг 41 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

13 цаг 41 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

13 цаг 41 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин