Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзулын хэлсэн онцлох эшлэлүүд

2022-08-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн  талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга  Н.Мөнхзулыг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • Төрийн албаны мерит зарчмаар ажиллаж явсаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргаар томилогдсон.  Манай соёл урлагийн  салбарынхан 24 жилийн дараа бие даасан яамтай боллоо. Энэ багийн нэг хэсгийг бүрдүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна.   Би өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа аваад агентлагийнхаа үйл ажиллагааг бэхжүүлж ажиллаж байна. Дээрээс нь манай агентлаг стратеги төлөвлөгөөгүй байсан бол стратеги төлөвлөгөөгөө боловсруулж гаргаж байна.
  • Соёл урлагийн салбарт ажилласан он жилүүдэд би нэг зүйлд ихэд эмзэглэж ирсэн. Манай соёл урлагийн салбарын албан хаагчдын цалин хөлс, нийгэмд үнэлэгдэж байгаа үнэлэмж муу байна. Ялангуяа  сонгодог урлагийнхан маань олон жилийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөөр УДБЭТ гэх том айлд хөгжимчин, бүжигчин, найруулагч болж ирдэг.  Тэдний авьяас хөдөлмөрийг юугаар ч орлож болдоггүй, тийм ховор зүйл.  Нэг л өдөр уран бүтээлчдийн маань  итгэл нь мохож,  урам зориггүй болох вий гэж айх юм.
  • Би Австрали улсад соёл, урлагийн менежментийн чиглэлээр  магистрын зэрэг хамгаалсан. Ер нь менежментээр суралцах нь олон давуу талтай байсан. Урлаг соёлын түүхээс эхлээд маркетинг, сурталчилгаа  гээд өргөн хүрээний ойлголт байдаг.  Мөн улс орнуудын соёлын бодлогыг судалсан.
  • Улс орон  бүхэн соёлын биет бус өвд тулгуурлан баяр наадам зохион байгуулж эхэллээ. Улс орнуудын дунд соёлын өвийн булаацалдаан байсаар ирсэн. Тэгвэл одоо баяр наадам зохион байгуулж, энэ бол манай улс үндэсний өв шүү гэдгийг  тамгалж байна. Бид ч соёлын өвөө хамгаалж энэ манай ондоошол, ялгарал шүү хэмээн тамгалах нь чухал байна.
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуульд Соёлын биет бус өвийн наадмыг гурван жилд нэг удаа зохион байгуулахаар заасан.  Энэхүү наадам анх 2018 онд зохион байгуулагдаж байсан бол удахгүй   Соёл урлагийн газраас зохион байгуулах гэж байна. Энэ бол нүүдэлчин Монголын дэлхий рүү тэмүүлсэн наадам байх юм. Одоо цагт хүмүүс наадам гэдэг үгэнд сөрөг хандлагатай болжээ. Ингэж болохгүй. Нүүдэлчин ард түмэн маань цуглаж наадмаа хийдэг байсан өв уламжлалтай үндэстэн. Нүүдэлчдийн өв соёлоороо бид бусад орнуудаас ялгаатай гэдгээрээ бахархаж, баярхах хэрэгтэй.
  • Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч гэдэг нь  өв уламжлалыг маань тээж яваа үнэт хүмүүс юм. Үе үедээ тасралтгүй уламжлаад ирсэн гэсэн үг. Бид өвлөн уламжлагч нараа онцгойлон үзэх ёстой. Бид ховор нандин музейн үзмэрээ шилэн хоргонд хийгээд нандигнан хадгалдаг шүү дээ. Түүнтэй адилхан хандах ёстой.
  • Соёлын өвийн нэгдсэн бүртгэлийн мэдээллийн санд 11 мянга гаруй өвлөн уламжлагч бүртгэгдсэн байдаг. Үүнээс 102 хүнийг соёлын биет бусийг өндөр хэмжээнд өвлөн уламжилсан байна гээд Засгийн газрын тогтоолоор баталчихсан байдаг. Тэгэхээр энэ хүмүүст өвлөгдөж ирсэн уламжлалыг бид найр наадам хийж,  сурталчилж, түгээн дэлгэрүүлэх нь маш чухал бодлого юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

3 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

5 цаг 12 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

13 цаг 42 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

13 цаг 42 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

13 цаг 42 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин