Таны амьдралыг сайжруулах 15 зуршил

2022-08-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ
 
Сайн зуршлыг дадал болгоход хугацаа их ордог ч илүү ач тусыг авчирдаг. Мэдээж хэрэг сайн зуршил олон бий. Гэхдээ амьдралын бодит өөрчлөлтийг харахын тулд та багаас нь эхэлж болно. Өдөр тутмын амьдралдаа ямар сайн зуршилтай болох талаар өгүүлье. 

 

Гэр бүл ба харилцаа

- Та хоёр үргэлж хамт байж, идэвхтэй болздог үе аль хэдийнэ ард хоцорсон ч хайртай хүндээ долоо хоногт нэг оройг бэлэглээрэй. 

-Дахин нэг оройг гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж өнгөрөө. Та бол зүгээр л ээж аав, хүүхдүүд биш. Гишүүн бүр чухал, хайртай, хамгаалагдсан гэдгээ мэдрэх ёстой баг юм. Бие биеэ сонсож чадах аливаа үйл ажиллагаа нь үүнд хэдэн цаг зарцуулсан ч гэр бүлийн харилцааг тань бэхжүүлнэ. 

-Долоо хоногт нэг удаа ойр дотны хүмүүстэйгээ утсаар ярих. Илүү олон удаа ярьсан ч болно. Гэхдээ дор хаяж нэг удаа заавал. Таны хамгийн ойр дотны хүмүүс таны амьдралд ямар чухал байр суурь эзэлдгийг мэддэг. Гэхдээ үүнийг сануулахад хэзээ ч илүүдэхгүй. Хэн ч мөнх биш гэдгийг битгий март. 

 

 

Сэтгэлийн амар амгалан

-Бясалгал, шүршүүр, дуртай хөгжим гэсэн тайвшруулах зан үйл, таашаал авчирах зүйлээр өдрийг эхлүүлж, дуусгаж байгаарай. Сэрснээс хойш эхний 30 минут, унтахаасаа хагас цагийн өмнөх хугацааг зөвхөн өөртөө зориул. 

-Өдөрт хийх ажлын жагсаалт гарга. Хийх зүйлсийн жагсаалт нь ажлын өдрийн туршид чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Юу хийх хэрэгтэйг санахад тусална. Тэгээд ч хийсэн ажлаа жагсаалтаасаа хасах нь үнэхээр таатай. 

-Ороо хураа. Энгийн зүйл мэт боловч их ашигтай. Нэгдүгээрт, энэ нь өглөөний зан үйлийн нэг хэсэг болох таны сахилга батыг нэмэгдүүлэх болно. Хоёрдугаарт, энэ нь таныг бүтээмжээр цэнэглэх болно. Учир нь өдөр дөнгөж эхэлж байгаа. Та хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтаас нэг ажлыг давсан байна.

-Өдрийн төгсгөлд өнөөдөр өөрт юу тохиолдсоныг бич. Заавал өнгөлөг, дэлгэрэнгүй байх албагүй. Гэхдээ та залхуу байж, энэ зуршлыг үл тоомсорлож болохгүй. Өдрийн тэмдэглэл нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Унтахын өмнө сэтгэл хөдлөлийг тайлдаг. 

-Өдөр бүр нэг цагийг танд таашаал авчирах үйл ажиллагаанд зарцуул. Ном унших, цэцэрлэгт хүрээлэнгээр алхах, юм бодонгоо халуун цай уух, муурны хөгжилтэй бичлэг үзэх нь таны сэтгэлийг 100 хувь өөд татах бүх зүйлд 60 минут зарцуул.

 

 

Амжилт 

-Ажлын өдрөө хамгийн чухал зүйлээр эхлүүл. Ингэснээр та хийж гүйцэтгэсэн даалгавраасаа эерэг, бүтээмжтэйгээр цэнэглэгдэж, нэг өдрийг дэмий өнгөрөөх, үнэхээр чухал зүйлээ хийхгүй байх шаардлагагүй гэм буруугаас зайлсхийх боломжтой болно. 

-Хэрэв та хэзээ ч хийж байгаагүй зүйлдээ хүрэхийг хүсэж байвал өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийж эхлээрэй. Өөрөөр хэлбэл, амжилт үргэлж таны тав тухтай бүсээс гадуур байдаг. Мэдээж тасралтгүй хөгжил, амьдралын дүрэм, коуч нарын ярьдаг зүйлд хэт автсан орчин үеийн нийгэм аймшигтай санагдаж магадгүй. Өөрийнхөө хэмнэлээр амьдар. 

-Ажлын шуудан болон олон нийтийн сүлжээ бол ажлаа хамгийн сайн хийхэд саад болдог жинхэнэ намаг юм. Мэдээжийн хэрэг харилцаа холбоо нь аливаа ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг. Үүнээс татгалзах боломжгүй юм. Тиймээс тодорхой цагт шуудангаа шалгаж заншаарай. 

-Жижиг ялалтуудад өөрийгөө магтаж, шагна. Таны зорилго агуу, гайхалтай байсан ч түүндээ хүрэх замд таныг олон үе шат хүлээж байгаа. Үүнийг даван туулах нь анхаарал татахуйц байх ёстой. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг бүү бууруул. Өөрийгөө үнэлж сур. Тэгвэл бусад хүн үүнийг үнэлж сурна. 

 

Өөрийгөө хөгжүүлэх

-Мэдээллийг бараг хязгааргүй хүртэх боломжтой болсон тул бид энтертайнмент шоу, олон ангит кино үзэхэд их цаг зарцуулдаг. Хэрэв та үүний оронд хөтөлбөр, семинар, баримтат кино, боловсролын хөтөлбөрүүдийг үзвэл ерөнхий мэдлэгээ дээшлүүлж, шинэ мэдлэгийг өөртөө шингээх хурдыг сайжруулж чадна. Зугаа цэнгэлээс татгалзаж болохгүй ч тогтмол шинэ мэдээллээр оюун ухаанаа хөгжүүлэх нь чухал юм. 

-Ном унш. XXI зуунд ном бол өөрийгөө хөгжүүлэх хамгийн сайн хэрэгсэл юм. Зөв ярих, бичих, шинэ мэдээлэл, төсөөлөл хөгжүүлэх ур чадварыг та цахим хэлбэрээр эсвэл хатуу хавтастай номоор авах боломжтой. 

-Өнгөрсөн долоо хоногийг дүгнэ. Та ням гарагийн орой 30 минут зарцуулж болно. Та юу хийж чадсан, юу нь боломжгүй, ямар асуудалд бүдэрсэн болон дараагийн долоо хоногт тэдгээрийг шийдвэрлэхийн тулд юу хийж чадахаа дүн шинжилгээ хий. Та юуг сайн хийсэн, юуг муу хийсэн, юуг өөрчлөх шаардлагатай байна гэж дүгнэхэд долоо хоногийн сүүлээр эдгээр гурван асуултад хариулснаар дараагийн долоо хоногийг харахад тусална.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 147 (6879)

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

9 цаг 58 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

18 цаг 31 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

18 цаг 31 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

18 цаг 31 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

18 цаг 31 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Уржигдар 18 цаг 19 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Уржигдар 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Уржигдар 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Уржигдар 06 цаг 00 мин