
С.САРУУЛ
Дэлхийн шатрын 44 дэх удаагийн Олимпиад Энэтхэгийн Ченнай хотноо үргэлжилж байна. Энэ жилийн тэмцээнд 186 орны 1736 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна. Эмэгтэйчүүдийн Монголын багийг Ц.Батсайхан дасгалжуулж, ширээний дарааллаар эмэгтэй их мастер А.Энхтуул, олон улсын мастер Б.Баярмаа, олон улсын мастер Т.Мөнхзул, олон улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тэд эхний өрөгт Оманыг 4:0 -оор, хоёрдугаар өрөгт Парагвайг 4:0-оор хожсон. Дараа нь шилдэг багуудын нэг АНУ-ын шигшээ багийг 3:1-ээр буулган авлаа. Энэ өрөгт А.Энхтуул, Б.Баярмаа хоёр хайнцаж, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар өрсөлдөгчдөө хожив.
Гурван өргийн дараа Монголын эмэгтэй шатарчид 6 оноотой тэмцээнд оролцож буй 162 орноос Монгол, Украин, Шведийн хамт 2-4 байрт бичигдэж байна. Манай эмэгтэй баг өрөвдүгээр өргөө Казахстантай хийнэ.
Эх сурвалж: www.polit.mn