22 жилийн дараах 22 өнгө

2022-08-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Танхимд олон төрлийн өнгө аяс, дүрслэл, утга агуулга бүхий зурагнууд өлгөөстэй. Зураг бүхний зураас, өнгө бүхэн  давтагдашгүй, ер бусын мэдрэмжийг түгээх  аж. Хүмүүс танхимын нам гүм орчинд уран зургийн дотоод мөн чанарыг харан зогсоно. Эдгээр бүтээлүүд бол М.Цогтсайхан хэмээх зураачийн 22 жилийн 22 өнгийг харуулж буй зургууд. Учир нь тэрбээр АНУ-д 22 жил амьдарч, ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа нэгэн. Харин 22 жилийн дараа эх орондоо анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээж буй нь энэ. М.Цогтсайхан 1985 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн. Дараа нь Шевченкогийн  нэрэмжит  уран зургийн академид зураасан зургийн ангийг дүүргэжээ. Түүний амьдрал уран зургийн замналаар тасралтгүй хөвөрч  өдгөө абстракт экспрэссионизм  чиглэлээр  уран бүтээлээ туурвиж байна. Тэрбээр АНУ-д жил бүр тайлан үзэсгэлэнгээ гаргадаг.  Ингэхдээ эх орондоо  үзэсгэлэнгээ гаргах чин хүсэл өвөртөлж явдаг байсан тухайгаа ярилаа. Ийнхүү зураач М.Цогтсайханы уран бүтээлийн сонирхолтой ертөнцийг энэ удаагийн “Дүрслэх урлаг”  буландаа онцолж байна.

 

“Бясалгагч”

Танхимын голд байрлах зурагт алтан шаргал навчийг буулгажээ. Гэвч ойртох тусам зурагны оньс, утга санаа тайлагдах шиг. Хагас нүүр нь навчиндаа орсон, хагас нь цааш алслагдан, ном хурж, залбирч суугаа ламыг дүрсэлжээ.

Уг лам нь түүний багш болох Гончиг лам аж. Багш нь 107 нас хүрч нас барсан байна. Багшийгаа бурхан болсны дараа улаан, шар өнгөөр тодотгож, навчаар дүрслэн зуржээ. Тэрбээр “Навч яг л хүмүүний амьдрал шиг. Учир нь навч ургах гэж тэмүүлж, хэсэг хугацааны дараа хагдарч унадаг. Гэвч ахиад он цаг улиран өнгөрөхөд тэр модод шинэ навчис ургаж, нэгэн он цагийг элээнэ” гэсэн юм. Зурагны дээр нар сарыг зүйрлэж, навчны үндэстэй утсаар холбосон нь  зураачийн дотоод сэтгэлийн бодрол аж. Тэрбээр монгол дахь гэрээ бодож дүрслэн буулгажээ. Энэ талаараа зураач "Хүн төгсгөлгүй сэтгэлгээ,  уран бүтээлийн эрх чөлөөтэй байх ёстой. Би өөрийгөө хамгийн жаргалтай хүн гэж боддог. Дуртай зүйлээ хийж, сэтгэлийн жаргал эдэлж байна” гэлээ.

 

“Хувирал”

Хар бараан өнгө илүү зонхилж, сонин этгээд төрх бүхий өгүүлэмжээр түүний "Хувирал" зураг бүтжээ. Энэ зураг түүний амьдралын нэгэн гунигт цаг хугацаанаас урган гарсан байна. Учир нь түүнийг АНУ-д амьдарч байхад ээжийнх нь бие өвдөж тэрбээр бичиг баримт дутуу байсан учраас ирж чадалгүй ээж нь бурханд заларчээ. Хичнээн очих хүсэл байвч, хүрч чадахгүй цаг хугацаа, сэтгэлийн шаналал үнэхээр хэцүү болохыг энэ бүтээл өгүүлж байв. Үүнтэй адил гадаадад амьдарч байгаа хүмүүст тулгардаг бэрхшээл их байдгийг хэлэв. Тэрбээр үхэх, төрөх  бол хүний амьдралын хувирал бөгөөд амьдрал  хэзээ ч төгсдөггүй өөрчлөгдөж байдаг гэсэн утга санааг илэрхийлжээ. Зургийн голд байх мориор ус, салхи зэрэг  амьдралын хөдөлгөөнийг, дүрсэлсэн байна. Этгээд төрхтэй шувуу, морь толгойтой амьтнаар  төрөх, үхэх гэсэн амьдралын хувьсалыг харуулжээ. Мөн шаргал, улаан өнгийг утаа мэт дүрсэлсэн нь эртний хананы зураг мэт харагдах аж. 

 

"Эхийн сэтгэл"

Энэхүү зурагт төгсгөлгүй хөх тэнгэр, гүн цэнхэр устай эхийн мөнхийн хайрыг зүйрлэж буулгажээ. Хөх, ягаан өнгө энэ зургийн амин сүнс гэлтэй. Харахад хөрөг зураг боловч  доторх зураас бүхэн өөрийн гэсэн утга агуулгатай аж. Тэрбээр зургаараа  гадаадад амьдарч буй хүмүүсийн соёлын ялгаа, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн дасах хүртлээ туулдаг сайхан, хэцүү он цагийг гаргахыг эрмэлзжээ. Тиймээс түүний уран бүтээлийн өнгө аяс бүхэн өөр өөр  утга агуулгатай байдгийг онцоллоо. Эхийн сэтгэл зургаар гадаадад амьдарч байгаа монгол хүүхдүүд хэрхэн өсөж, торниж байгааг харуулахыг зорьсон гэнэ. Хаана ч  янз бүрийн өнгө аястай амьдрал өрнөдөг. Гадаадад амьдарч байгаа хүүхдүүд эх нутгаа, ойр дотны хүмүүсээ санах гэсэн бэрхшээл тулгардагийг харуулахыг зорьжээ. Тэрбээр хоёр охинтой бөгөөд аавынхаа мэргэжлийг өвлөж зураач болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 145 (6877)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

4 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

5 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

14 цаг 27 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

14 цаг 27 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

14 цаг 27 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин