COVID-19-ийн шинжилгээг 20-40 мянгаар авч байна

2022-08-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРАНТУЯА

 

Хэсэг хугацаанд намжаад байсан коронавирусын тархалт эрчимтэй өсч эхэллээ. Наадмын өмнө халдварын 60-70 тохиолдол илэрч байсан бол сүүлийн өдрүүдэд 300 давлаа. Эрүүл мэндийн байгууллагаас ч цар тахлын тав дахь давлагаа эхэлснийг зарлаж сэрэмжлүүлж эхлэв. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт 248 тохиолдол шинээр батлагджээ. Илэрсэн халдварын 101 нь Улаанбаатарт, 147 нь орон нутагт буюу долоон аймагт  бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 945900 болж нэмэгдэв.

 

Г.Навчаа: ХАЛДВАРЛАХ ХУРД ХАГАС ӨДӨР БАЙГАА НЬ ХУРДТАЙ ТАРХАХ ХАНДЛАГА ХАРАГДАЖ БАЙНА

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан баасан гарагт мэдээлэл өгөхдөө  “Зургадугаар сарын сорьцууд дээр ВА.4, ВА.5 хэв шинжүүд тодорхойлогдсон бол долдугаар сарын сорьцод ВА.5-ын дөрвөн хэв шинж 70 хувьтай байна. Харин үлдсэн 30 хувь нь ВА.1 болон ВА.2-ын хэв шинж тодорхойлогдсон байна. Тэгэхээр ВА.5 хувилбар нь илүү давамгайлж халдварыг үүсгэж байна гэж ойлгож болно. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байгаа юм. Нийт халдвар авч байгаа хүмүүсийг 4-ний гурав нь анх удаа халдвар авсан бол дөрөвний нэг нь давтан халдвар авчээ. Давтан халдварын хувьд 2-3 удаа өвчилсөн тохиолдлууд ч байна.

Давтан өвдөж байгаа тохиолдлын хоорондын хугацаа нь 6.6 сар байгаа. Үүнээс харахад вакцины дараах болон халдварын дараах дархлаа, тогтсон эсрэг биеийн түвшин буурч байгаа хугацаатай тохирч байна. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дараа дахин халдвар авах эрсдэл өндөр байна" гэв.

 Шинж тэмдэг нь өмнөх халдваруудаас ялгаатай байгааг ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа хэлэв. Тэрбээр " Омикрон ВА.4, ВА.5 нь бусад дэд хувилбаруудын нэгэн адил амьсгалын дээд замын халдварын ханиадтай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэж байна. Ханиалгах, нус гоожих, ядрах, хамар битүүрэх зэрэг нь омикроны халдвар авсан хүмүүст түгээмэл тохиолдож байна. Халдварын гол шинж тэмдэг байсан амт болон үнэрлэх мэдрэмжээ алдах нь одоо өвдөж буй хүмүүст бараг илрээгүй. Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна. Гүйлгэх, булчин өвдөх шинж тэмдэг нэмэлтээр илэрч байна. Ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих хөнгөн шинж тэмдгийг зэргийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Харин хүчилтөрөгчийн хэмжээ буурч толгой эргэх, амьсгал давчдах  шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад хандан хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эсэхийг мэргэжлийн тандалт судалгааны багийнхан тодорхойлно. Омикрон ВА.5 хувилбарын нууц үе харьцангуй богино. Нэг хүнээс нөгөө хүнд халдварлах хурд хагас өдөр байгаа нь хурдтай тархах хандлага харагдаж байна.

 Бөгшүүлэн ханиалгах шинж тэмдэг илэрсэн үед халуун бүлээн зүйл уух, эмчийн зааврын дагуу эм ууж, гэрээрээ эмчлэх боломжтой. Жирэмсэн эх болон хүүхдүүдийг шаардлагатай тохиолдолд шууд хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авч байна" гэсэн мэдээллийг өглөө.

 

ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮД ӨДӨРТ 50-100 ХҮНИЙ КВОТТОЙ

 

Коронавирусын халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан шинжилгээний цэгээс сурвалжиллаа. Түргэвчилсэн болон PCR шинжилгээний цэгүүд нийслэлийн зургаан дүүрэгт 09:00-12:00 цагийн хооронд өдөр бүр ажиллаж байна.

 Чингэлтэй дүүрэгт байрлах түргэвчилсэн шинжилгээний цэгт хоёр эмч ажиллаж өдөрт 50 хүнээс шинжилгээ авах квоттой гэнэ. Харин Сонгинохайрхан дүүрэг 40, Сүхбаатар 80, Баянзүрх 100 бол Баянгол, Хан-Уул дүүрэг мөн л 50 хүний квоттой байгаа аж.

Чингэлтэй дүүргийн лабораторийн эмч С. Хишигдалай “Түргэвчилсэн шинжилгээг 20 мянган төгрөгөөр авч байгаа бол PCR-ыг 40 мянган төгрөгөөр авч байна. Өмнөх жилүүдийг бодвол харьцангуй гайгүй ч ажлын өдөр ачаалал ихэсч байна. Өдрийн 50 хүний квот нь дүүрчих юм бол хүмүүс тестээ авч ирээд өгөх боломжтой.Тестээ аваад ирвэл үнэгүй аваад өгч болно. Амралтын өдөр бол өдрийнхөө квотод хүрэхгүй байх тохиолдол бий. Түргэвчилсэн шинжилгээний хариу бүртгүүлсэн утасны дугаарт 20-30 минутын дараа мессежээр очдог. PCR нь лабораторид хийгддэг учир 3-4 цагийн дараа гардаг. Өдөр тутмын тоон мэдээлэлд зөвхөн PCR нь ордог. Шинжилгээг мөнгөө төлсөн бүх хүн өгөх боломжтой” гэлээ.

Халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа. Тэгвэл Улаанбаатар хотод суурин 12, түр хоёр цэгт 10:00-15:00 цагт вакцин хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 145 (6877)

 

Танилц: Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч нар

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ)-ны Бүх гишүүдийн н

15 цаг 1 мин
Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

18 цаг 2 мин
Өвлийн саруудад цаг агаар ямар байх вэ?

аг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд и

18 цаг 8 мин
Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил манай улсад төрийн айлчлал хийнэ

 Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

18 цаг 12 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

18 цаг 35 мин
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

19 цаг 2 мин
АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

23 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

23 цаг 14 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

23 цаг 14 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

Уржигдар 12 цаг 39 мин