Л.Энх-Амгалан:Цэцэрлэгийн насны нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэх ёсгүй

2022-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн насны нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүйн төлөө хичээж ажиллаж байна гэдгээ цахим хуудастаа бичжээ. Тэрбээр "Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Цэцэрлэгийн насны хүүхдүүдээ сугалаагаар авдагийг болиулж, цэцэрлэгийн цоожтой хаалганы гадна нэг ч хүүхэд үлдээхгүй гэдэг зорилго тавин ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоног цэцэрлэгийн хүртээмж муутай дүүрэг, хороодоор биечлэн явж ажилласан.

Цэцэрлэгийн гадна байгаа хүүхдийн тоо

2022.06.01-ний байдлаар Баянзүрх дүүрэгт

15243 байсан бол өнөөдрийн байдлаар 4815 боллоо, Баянгол дүүрэгт 1871 байсан бол 896, Налайх 1130 байсныг 346, Хан-Уул 11702 байсныг 4338, Сонгинохайрхан 1704 байсныг 742, Сүхбаатар 1022 байсныг 310, Чингэлтэйд 1363 байсныг 121 болгож чадахуйц арга хэмжээ авч, зохицуулалт хийгээд байна.

Хүртээмжийг нэмэгдүүлэхэд дараах арга хэмжээг авлаа.

• Цэцэрлэгийн зориулалттай барилгын ажлыг эрчимжүүлэв

• Цэцэрлэгийн зориулалттай барилгын худалдан авна

• Цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслэж байна

• Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлсэн,

• Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна.

• Хувийн цэцэрлэг байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаачлагыг дэмжиж хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно.

• Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ

• Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ гэх зэргээр бүх боломжит хувилбараар ажиллаж байна.

Хамран сургах тойргийг шинээр тогтоож,

1000 туслах багшийг бэлтгэж байна.

Чанартай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг богино хугацаанд нийлүүлэх чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хийлээ.

Нэр бүхий төрийн болон хувийн байгууллагууд сул байр, талбайгаар хангахад маш сайн оролцож байгааг онцлон хэлэх хэрэгтэй.

Нийслэл, цахим, бүртгэл, судалгаа, статистик, барилга, эрчим хүчний байгууллагууд хамтран ажиллаж байна" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

5 цаг 25 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

6 цаг 38 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

15 цаг 8 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

15 цаг 8 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

15 цаг 8 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин