Кристиано Роналдо аваргуудын лигт тоглохыг хүсэж байна, гэхдээ...

2022-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

А.ТОГТОХТӨР

Таван удаагийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, бүх цаг үед хамгийн олон гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд “зоосон” агуу тоглогч Кристиано Роналдогийн хувьд аваргуудын лигийг өнжинө гэдэг бол байж боломгүй зүйл. Харамсалтай нь өнгөрсөн улиралд тэрбээр Манчестер хотдоо буцаж ирээд аваргуудын лигийн шөвгийн 16-гийн шатнаас хасагдаж, лигт зургадугаар байрт бичигдэн топ дөрвөөс мултарсан.   Мөн  шинэ улирлын бэлтгэлд гэр бүлийн асуудлаас болоод оролцоогүй бөгөөд  саяхнаас түүнийг Манчестер Юнайтед клубээс явахыг хүсэж байна гэсэн яриа хөлбөмбөг сонирхогчдын дунд гараад байгаа юм.

Нэмж хэлэхэд, алдарт тамирчны бие төлөөлөгч Хорхе Мендесийн холбогдоогүй Европын топ клуб бараг үлдээгүй. Тэрбээр өнгөрсөн хэд хоног тун завгүй өнгөрүүлсэн ба “Барселона” багийн ерөнхийлөгч Хоан Лапортагийн хамт оройн хоолонд орсон талаар мэдээлэл гараад байсан билээ.

Мэдээж Роналдо шиг супер тоглогчийг авахыг хүсэхгүй баг үгүй. Харин түүний цалинг өгч чадах эсэх нь л эргэлзээтэй. Мөн хөлбөмбөгт ч гэлтгүй бусад спортод 37 гэдэг бол карьерын оргил үе биш нь ойлгомжтой. Роналдогийн хувьд Манчестер Юнайтед клубээс долоо хоногийн 614 мянган ам.долларын цалинг авч байгаа ба энэ нь түүнийг Английн лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч болгож байгаа юм. Энэ цалинг топ багууд түүнд өгөхөд хараахан бэлэн биш байна. Жишээ нь, “Байерн Мьюнхэн”-ийн гүйцэтгэх захирал Oliver Kahn хэлэхдээ “Тэр манай системд тохирох тоглогч биш” гэж хэлсэн. Үүгээрээ Роналдог авах бодолгүй байгаагаа бүрэн илэрхийлсэн юм.

Ямартай ч түүний Юнайтед-тай байгуулсан гэрээнд дахин нэг улирал үлдсэн. Тэр одоо ч Улаан чөтгөр хэвээрээ.   

Эх сурвалж:www.polit.mn

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

5 цаг 26 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

6 цаг 39 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

15 цаг 9 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

15 цаг 9 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

15 цаг 9 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин