Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах төлбөрөө бартердаж болно

2022-07-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Албан ёсны тоон мэдээллээр манай улсад 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Гэвч тэдгээрийн 17 хувь нь л хөдөлмөр эрхэлдэг. Үүн дээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нэмбэл 30 хувьд хүрнэ. Харин төрийн албанд 1456 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа ч хөдөлмөр эрхлэлтийн байдлаар дотор нь ялгахад төвөгтэй байдаг гэнэ.  Дээр дурьдсан 106 мянган хүнтэй холбож үзвэл энэ тоо тун чамлалттай. Тиймээс нийгмийн бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн хамгийн том тулгамдсан асуудал болох хувь хэмжээг нэмэгдүүлэх, хөшүүрэг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ дагуу Хөдөлмөрийн тухай хуульд өмчийн хэлбэр үл харгалзан 25-аас дээш ажилтантай байгууллага нийт ажилтныхаа дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулах заалт бий. Гэвч ихэнх байгууллага энэ үүргээ биелүүлдэггүй. Ийм тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүйн төлбөрийг улсад төлөх ёстой. Тодруулбал, аж ахуйн нэгж, байгууллага  хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлөх үүрэг хүлээж буй юм. Өөрөөр хэлбэл, хамгийн багаар тооцоход 25 ажилтантай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол сард 420 мянган төгрөг, жилд таван сая гаруй төгрөг төлөхөөр байна. Мөн ирэх оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно гэж тооцвол жилийн төлбөр 6.6 сая төгрөг болно. Харин ажилтны тоо нэмэгдэх тусам төлбөр нь дагаад өснө гэсэн үг юм.

Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуул, үгүй бол төлбөр төл гэсэн заалт илүү уян хатан болж байна. Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдын хийсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах талаар шинэ заалт оруулсан нь онцлог болсон. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй байгууллага торгууль төлөхийн оронд тэдний хийсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч болохоор хуульчлаад байгаа юм. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлэхдээ байгууллагууд худалдан авалт, ханган нийлүүлэлт хийхдээ нэг удаагийн ажил хэрэг гэдэг талаас битгий хандаасай. Нэг удаагийнх гэж хандвал хуулийн цоорхой болно. Талууд урт хугацааны гэрээний хүрээнд хамтран ажиллах ёстой гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж буй юм. Тэдний үзэж буйгаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж бараа бүтээгдэхүүнээ зарах гэсэн хүмүүс гарч ирэх эрсдэлтэй. Захиалагчаас тавьсан шаардлагад нь нийцсэн зүйл хийх ёстой. Аль аль тал нь ёс зүйтэй байх ёстой.Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр хүнд яригдах учраас маш сайн журмаар зохицуулж хяналт тавиасай” гэв. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад “Засгийн газраас хуулийн дагалдах журмуудыг наадмын өмнө баталсан юм билээ. Одоохондоо манайх руу албажиж ирээгүй байна” гэсэн юм.

Байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулснаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажлын байртай болж, нийгмийн харилцаанд оролцохоос гадна орлоготой болно. Энэ нь өөрийн болон өрхийн амьжиргаанд маш том дэмжлэг болно. Байгууллагын дотоод уур амьсгал, харилцаа хандлага сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харах өнцөгт эерэгээр нөлөөлнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрт тохирсон, дуртай ажлын байрандаа бусдаас ч илүү сэтгэл, зүтгэл, үр бүтээлтэй  ажилладаг. Сүүлийн үед ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байрных нь тохирох хэрэглэгдэхүүнээр хангаад яг өөрийнх нь хамгийн сайн хийж чадах ажлын байранд нь ажиллуулж байгаа цөөнгүй газрууд байна” гэж салбарын сайд А.Ариунзаяа хэллээ.

Гэхдээ төр, хувийн хэвшлийн байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах заалт хэрэгжиж байгаа эсэх үнэлгээ одоогоор гараагүй байгаа аж.

 

Хөдөлмөрийн тухай хууль

144 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт

 

-Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй.


-Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна.


-Аж ахуйн нэгж, байгууллага  хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг энэ хуулийн 144.3-т заасан төлбөрөөс чөлөөлж, эсвэл хөнгөлж болно.


-Төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батална. Энэ төлбөрийг гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах бөгөөд төлбөр хураалт, зарцуулалт, үр ашгийн талаар жил бүр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнана.


-Ажил олгогч тохирох хэрэглэгдэхүүнээр хангахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг хориглоно.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа нь цалин хөлсийг бууруулах болон хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд гэрээсээ, зайнаас, бүтэн бус цагаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг авна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 143 (6875)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

6 цаг 14 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

7 цаг 27 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

15 цаг 57 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

15 цаг 57 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

15 цаг 57 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин