Байгаль хамгаалагчдыг сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

2022-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн II, III үе шатны хүрээнд Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын БОАЖГ болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын 220 байгаль хамгаалагчид зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг энэ сарын 17-28-ны өдөр зохион байгуулж ажиллаж байна.

Сургалт, үзлэгт хамрагдсанаар байгаль хамгаалагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц мэдлэг, хууль эрх зүйн мэдээллийг авч, тэдний дунд зонхилон тохиолдож буй (ажил, мэргэжлээс шалтгаалсан) өвчлөлийг эрт илрүүлэн, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдэж байна. Байгаль хамгаалагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөөгүйгээс халдлагад өртөх, гэмтэл бэртэл авах, осолд орох, амь насаа алдах зэрэг асуудлууд байгаа нь “Эрсдэлийн үнэлгээ”-ээр тогтоогдсон. Дээрх эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

6 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

7 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

15 цаг 55 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

15 цаг 55 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

15 цаг 55 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин