Сэрэмжлүүлэг:Хотон нууранд хоёр иргэн осолджээ

2022-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Баян-Өлгий аймагт зугаалж явсан найман хүнээс хоёр иргэн Хотон нууранд осолджээ.  Тус аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн Билүү толгой гэдэг газарт Хотон нуурын эрэгт нэг ангийн найман хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан нэг хүн хөл алдан живсэн тул аврах гэж араас нь орсон нэг хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 160 км замыг туулан долдугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Мөн өдрийн 10:02 цагт Хотон нуурын 16 метр орчим гүнээс хоёр иргэний цогцсыг тус тус олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Иймд иргэд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:

  • Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах, 
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна. 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

6 цаг 15 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

7 цаг 28 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

15 цаг 58 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

15 цаг 58 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

15 цаг 58 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин