Эвдэрсэн төмөр замыг сэргээж, хөдөлгөөнийг нээжээ

2022-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Өчигдөр 14:25 цагийн орчим орсон хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын  365 км-ийн нэгдүгээр зуутад төмөр зам угаагдсаныг Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд явж байсан 2554-р ачааны галт тэрэгний машинист мэдмэгц яаралтай зогсолт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.

Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд, Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоож, зорчигчдыг нь автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулсан байна. Мөн өдрийн 20:30 цагт сондгой чиглэлд аялах Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн зорчигчийн 263-р галт тэрэгний зорчигчдыг Рашаант өртөө хүртэл автобусаар тээвэрлэж, тус өртөөнөөс галт тэргэнд суулгажээ. Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273-р галт тэрэгний аяллын цагийг хойшлуулж, төмөр замыг сэргээн засаж дуусмагц аялуулсан байна. УБТЗ-ын зүгээс зорчигчдын ая тухыг алдагдуулахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ

Төмөр зам угаагдсаныг мэдсэн даруй яаралтай сэргээн босгох ажлыг эхлүүлж, төмөр замчид богино хугацаанд ажиллан өчигдрийн 22:46 цагт галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ. Одоо галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

6 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

7 цаг 25 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

15 цаг 55 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

15 цаг 55 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

15 цаг 55 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин