Я.Сэлэнгэ: Хүн төрөлхтний гайхамшгийн нэг нь эйфелийн цамхаг гэдгийг дэлхий мэднэ

2022-07-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

-Нөмрөг нутгийн ард түмэн, ахан дүүс маань дэмжиж байгаад би баяртай байгаа- 

 

Д.АРИУН

Завхан аймгийн Нөмрөг суманд босгосон цамхаг баяр наадмын өдрүүдэд цахим орчинд анхаарал татсан сэдвийн нэг болов. Олон хүн Улаанбаатараас 1000 км-ийн алсад орших сум, тэнд босгосон цамхагийн талаар санаа бодлоо илэрхийлжээ. Тэдэн дунд шүүмжилж өөчилсөн нэгэн байхад магтаж урам өгсөн нь олон байна. Орой дээрээ соёмботой Эйфелийн цамхагийг Нөмрөг суманд босгосон эзэн нь тус сумын уугуул Я.Сэлэнгэ аж. Түүнтэй утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

 

-Ийм цамхаг босгох санал санаачилга гаргасан нь бас хийж бүтээсэн нь таныг гэж нутгийн улс зааж өглөө?

-Би Нөмрөг сумын уугуул Ядамжав, Ядам нарын гурав дахь хүү нь. Миний аав уран гартай хүн байсныг нутгийнхан мэднэ. Би өөрөө Хөвсгөлд ой модны сургууль төгсөөд түүнээс хойш баялаг бүтээж, ажиллаж, амьдарч яваа эгэл нэгэн. Энэ цамхагийг хоёр жилийн өмнө босгосон юм. Босгож байхдаа ч, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ч ийм яриа хөөрөө дуулиан шуугианы эзэн болно гэж бодож байсангүй. Нөмрөг нутгийн ард түмэн, ахан дүүс маань анх биднийг ийм санаачилга гаргаад хийхэд, авчирч босгоход ч, өнөөдөр ч дэмжиж байгаад би баяртай байгаа. Дайраад өнгөрсөн зарим нэг нь элдэв юм ярьж, бичиж байх шиг байна.

-Зарим хүн төсвийн мөнгөтэй холбож хардаад шүүмжлээд байх шиг байна билээ?

-Би Орхон аймаг дахь Нөмрөг сумын нутгийн зөвлөлийг удирддаг. Нутгийн зөвлөлд бүртгэлтэй 80 гаруй өрх байдаг. Айл бүр 20 мянган төгрөг гаргаад дурсгалын ийм цамхаг бүтээсэн. Яг гардаж хийсэн нь би өөрөө бас надтай хамт юм хийдэг хоёр дүү хүү бид гурав. Гурав хуваагдаж салдаг байдлаар хийсэн, нийтдээ найман метр гаруй өндөр. Бид сум орон нутгийн төсөв санхүүгээс мөнгө аваагүй. Бидний санал санаачилгаараа хийж бүтээснээр минь сум орны удирдлага руу дайрч давшлах арга болгох гэж байгаа нь харамсалтай юм. Энэ сошиал гэдэг юмыг яаж ч ярьж болдог хэцүү орчин юм байна даа.

-Бэлгэдлийн тухайд?

-Хүний гараар бүтээсэн хүн төрөлхтний гайхамшгийн нэг нь Эйфелийн цамхаг гэдгийг дэлхий мэднэ. Эйфелийн цамхагийг дэлхийн улс орнуудад том жижиг янз бүрээр л босгосон байдгийн нэгийг би Польшид үзэж сонирхож л явсан. Хүний гараар бүтээсэн гайхамшиг Эйфелийн цамхагийн дээр хөх Монгол мөнх оршихын бэлгэдэл болгож Соёмбоо залсан юм. Агуулга бэлгэдлийг ойлгох нь ойлгож, ойлгохгүй нь мушгина л биз дээ.

-Шүүмжлээд байвал улам гоё болгоно доо гэж таныг хэлсэн гэж нутгийн улс ярьж байсан?

-Улам гоё болгоё гэсэн санаанууд сошиалын сэтгэгдэл дунд олон байна гэсэн. Болох биз ээ. Би одоо /өчигдөр/ нутагтаа ирчихсэн, өмнө хийсэн өөр нэг ажлынхаа тохижилт дээр ажиллаж байна. Завхан аймгийн Нөмрөг сум хутагт хувилгаадын нутаг гэдгээрээ алдартай. Би сумын төв рүү орох Баян-Улаанд “Хутагт хувилгаадын нутаг” гэсэн самбарыг дөрвөн жилийн өмнө босгож байсан. Ангийн хамт олноо уриалаад ангийн уулзалтынхаа үеэр бид тал талаасаа мөнгө цуглуулж байгаад хийсэн. Тэрнийхээ орчныг нь тохижуулж байна. Манай Нөмрөг хотгойд сум. Хотгойдуудын үүх түүх, ёс заншил, уламжлалыг хадгалж авч үлдсэн нутаг. Тиймээс нутагтаа “Хотгойд цагаан идээний зах” барьж өгөх гээд нутаг оронтойгоо холбоотой бүтээн байгуулалт хийгээд явж байна.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 142 (6874)

 

авъяаслаг халуун сэтгэлтэй ах танд Баяр хүргэе, эрүүл энх сайн сайханыг хүсье, нутгийн зон олон үргэлж дэмждэг нь талархууштай,
Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

13 цаг 3 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

21 цаг 37 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

21 цаг 37 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

21 цаг 37 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

21 цаг 37 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Уржигдар 18 цаг 19 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Уржигдар 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Уржигдар 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Уржигдар 06 цаг 00 мин