Үндэсний спортын зуны VII наадамд 13 төрлөөр 3000 тамирчин өрсөлдөнө

2022-07-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

А. ТОГТОХТӨР

Үндэсний спортын VII наадмын зохион байгуулалтын талаар Биеийн тамир спортын улсын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр БТСУХ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, наадам зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б. Нямсүрэн нар мэдээлэл өгсөн юм.

Энэ зуны Үндэсний спортын VII наадмыг үндэсний бөх, үндэсний сур, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад сурын харваа, урианхай сурын харваа, уламжлалт сурын харваа, морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаан гэсэн 13 төрлөөр ирэх сарын 10-15 нд “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар товлоод байгаа юм.

Тамирчид “Хүй долоон худаг”-т гурав хоногийн турш байрлана

Хэвлэлийн хурлын үеэр  БТСУХ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга О. Гэрэл “Өвлийн наадмыг спортын хоёр төрлөөр энэ оны эхэнд зохион байгуулаад дууссан. Энэ удаагийн зуны Үндэсний спортын тэмцээнд одоогоор 2700 гаруй тамирчин цахимаар бүртгүүлээд байна. Нэмэгдээд 3000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Монголын үндэсний спортын хороо болон Биеийн тамир спортын улсын хорооны хооронд байгуулсан гэрээний дагуу энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулалтыг МҮСХ (Үндэсний спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 спортын холбоог нэгтгэсэн мэргэжлийн байгууллага)хариуцаж байна. Мөн тэмцээнд оролцох тамирчид “Хүй долоон худаг”-т гурав хоногийн турш байрлана. Энэ үеэр 15 холбоо, есөн дүүрэг, 21 аймаг бүгд өөрсдийн үйл ажиллагаа, онцлогийг харуулсан гэр барих боломжийг бүрдүүлж өгөн ажиллаж байна. Мөн Монголын Үндэсний баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт орсны дагуу шагайн харваачдын цолны асуудлыг шийдэх ба тухайн спортын холбооны дүрмийг баримтална. Харин тусгайлан шагай харваачдад шинээр цол олгох дүрэм, журам  бидэнд байхгүй” гэж ярилаа.

Аймгуудаас эхний зургаан байр, амжилттай зохион байгуулсан таван спортын холбоо, амжилттай оролцсон  гурван дүүрэг, амжилттай зохион байгуулсан тусгай хүчний байгууллагуудын спортын хороодын нэгдсэн дүнг олимпийн наадамын жишгээр медалийн чанараар эрэмбэлэн, байр эзлүүлж шагнал урамшууллыг олгох юм байна. Наадмын үйл ажиллагааг МҮОНРТ-ээр гурван өдөр орон даяар шууд дамжуулна. 

Засгын газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор баталсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу энэ онд Үндэсний спортын VII наадмыг зуны спортын 13 төрөл, өвлийн спортын хоёр төрлөөр зохион байгуулж байна.  Зуны спортын төрлүүдийн анхан шатны тэмцээнийг аймаг, дүүргийн зохион байгуулах хороо, Биеийн тамир спортын хороо, спортын салбар хороодтой хамтран 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 20-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулсан юм. Үндэсний спортын наадмын өвөл, зуны төрөлд 8000 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож байна.

 Эх сурвалж:www.polit.mn

Даваа
Тамирчиддаа амжилт хүсэе
Umnugoviin shagi harvaach
undesnii ovoo taslahgu avch yvaa holbooddoo bayrllaa
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

6 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

8 цаг 8 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

16 цаг 39 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

16 цаг 39 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

16 цаг 39 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин