Кентакки мужид азарга нь эзэндээ жилд нэг сая долларын ашиг өгдөг

2022-07-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.ЭНХБАТ ( АНУ-ын КЕНТАККИ муж)

АНУ-д  адууг хоёрхон зорилгоор өсгөж тэжээдэг аж. Бооцоот  уралдаан. Унаж зугаацах. Гүүг нь саах, саамаар нь айраг хийх тухай ямар ч ойлголтгүй. Адуу бол тэдний хувьд ердөө зугаа цэнгэл, мөн бизнес.  Уралдуулж мөнгө олно. Давхар бооцоо тавина. Үнийг нь өсгөж худалдаална. Уралдахаа болихтой нь зэрэг азаргаа өөр ажилд " шилжүүлнэ" . Бусдын гүүг гишгүүлнэ. Гишгэх тоолонд 12500 ам.доллар эзний халаасанд орно. Нас бие гүйцсэн азарга жилдээ 80 гүүг гишгэдэг гэнэ. Түүндээ жилийн 145 хоногийг зарцуулдаг гэж Фермерийн менежер Фил тайлбарлалаа.  Тооцож үзвэл зөвхөн гишгэлтээр эзэндээ нэг сая ам.долларын орлогыг жил бүр оруулдаг байна. Тэр бидэнд хоёр азаргыг зүчээнээс нь гаргаж  үзүүлэв. Эхний  хээр азаргыг " Runhappy" гэнэ.  Өдгөө есөн настай. Дааганаас нь хязаалан хүртэл уралдуулаад, соёлонгоос нь зөвхөн гүү гишгэх ажилд шилжүүлсэн байна.
Үнэ нь 1.3 сая ам.доллар ч, худалдвал хэд нугарна гэв.
Дараачийн хээр халзан азаргыг Warfront гэж танилцуулсан. Азарга бүр өөрийн нэр бүхий хазаартай аж. Анх дөрвөн хүн нийлж, тус бүр  125 мянган ам.доллараар хувь нийлүүлж худалдан авсан нь өдгөө 8 сая ам.долларын үнэд хүрчээ. Олон уралдаанд түрүүлж, унагануудаас нь 8 аварга төрсөн учир маш их алдаршсан. 20 настай ч, эзэддээ жил бүр их хэмжээний ашигийн хувь ногдол хуваарилдаг  гэж Фил тодотголоо. Фил анх 23 жилийн өмнө адуу маллагчийн ажилд орсон ч, эзнийхээ итгэлийг даасан учир өнөөдөр азаргатай харьцаж, фермерийг бүхэлд нь хариуцах болсон байна. Азаргыг асарна. Салхилуулна.Ундална, хооллоно. Энэ үүргийг хамгийн итгэлтэй хүн нь гүйцэтгэдэг аж.  Харин азаргыг нас барсны дараа нь фермерийнхээ оршуулгын талбайд ёс төртэй оршуулж, жижигхэн самбар босгон, нэр, оныг нь бичин мөнхөлдөг уламжлал тогтжээ. Сайн азаргыг бүтнээр нь, тэмцээн уралдаанд бага амжилт үзүүлсэн азаргыг хэсэгчилж оршуулдаг юм байна. Тухайлбал, миний цэцэг тавьсан Секретариат азаргыг бол ганцаарангаар,  бас бүтнээр оршуулсан бол амжилт бага үзүүлсэн азарганы зөвхөн толгой, зүрхийг нь оршуулдаг тухай олж мэдлээ.  Америкчууд адууны махыг огт иддэггүй нь  нүгэл гэж үздэгтэй холбоотой аж.

Эх сурвалж:www.polit.mn

 

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

13 цаг 23 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

15 цаг 59 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

20 цаг 11 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 11 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Уржигдар 06 цаг 00 мин