Дэлхийн аварга Д.Бадамханд

2022-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа 2021 оны бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга, Азийн аваргын хүрэл медальт Даваасамбуугийн Бадамхандын тухай онцолж байна.

 

Г.Угалзцэцэгийн шавь

Монголын бодибилдинг фитнессийн залуу үеийн төлөөлөл болж, амжилт гаргаж яваа тамирчдын нэг нь Д.Бадамханд. Тэрбээр дөрвөн удаагийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн шавь юм. Багшийнхаа адил энэ спортод хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж, том зорилго тавьж яваа түүний хувьд 2017 оноос спортоор хичээллэж эхэлжээ. Багадаа махлаг байсан учир анх турж галбиржих хүсэлтэйгээр фитнессээр хичээллэж эхэлсэн ч биед нь өөрчлөлт гарах бүрт урамшиж, мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн аж. Д.Бадамхандын хувьд “Champ fitness” клубын тамирчин, дасгалжуулагч багш юм. Тэрбээр олон улсын тэмцээнд оролцохоос гадна эрчимтэй тураах “Bodyfitclass” хөтөлбөрийг боловсруулж, олон бүсгүйг эрүүлээр галбиржуулан турааж, өөртөө итгэлтэй алхах хүслийг нь гүйцээсэн аж.  Түүний хөтөлбөр бүх биеийн булчинг жигд хөгжүүлдэг учир үр дүнтэй байдаг юм байна.

 

Ихэр заяаны эзэн

Өнгөрсөн онд бодибилдинг, фитнессийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод амжилттай болж өндөрлөсөн. Тэр тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд амжилттай оролцож дэлхийн аварга болж, Ташкентийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Энэ нь түүний хувьд анх удаа оролцож буй олон улсын тэмцээн байсан юм. Д.Бадамханд ийнхүү том зорилгоо биелүүлж, багшийнхаа адил дэлхийн аварга хэмээн хүндлүүлэх болсон. Харин энэ жилийн хувьд тэрбээр хэдхэн хоногийн өмнө Мальдив улсад болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртээд байна. Сонирхуулахад тэрбээр КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн, урлагийн хүн ажээ. Мөн энэ хорвоод ихэр заяанд төрсөн азтай нэгэн юм. Түүний ихэр нь Д.Бадамхандын хамгийн үнэнч фэн, зөвлөгч нь байдаг гэнэ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (6870)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

7 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

8 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

17 цаг 22 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

17 цаг 22 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

17 цаг 22 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин