21 аймгийн 1281 үйлчилгээг “Е-mongolia”-д нэгтгэлээ

2022-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 

Монгол Улс цахим үндэстэн болохоор зорьж байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1281 үйлчилгээг цахимжууллаа.

Орон нутгийн иргэдэд “E-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг хэрхэн суурин компьютераасаа авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Гэхдээ орон нутгийн үйлчилгээ гар утасны аппликейшнд ороогүй гэдгийг анхаараарай. Тиймээс орон нутгийн үйлчилгээг иргэд авахын тулд e-mongolia.mn сайтад өөрийн эрхээр нэвтэрч, үйлчилгээнүүд цэсээс Орон нутаг гэсэн цэсийг сонгож, аймгаа сонгон үйлчилгээгээ авна.

Үүний зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг зохион байгууллаа.

Түүнчлэн Завхан аймагт шинээр “E-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдсэн гэсэн үг юм.

“E-Mongolia” төв нээгдсэн аймгуудыг нэрлэвэл:

•Төв аймаг

•Сэлэнгэ

•Орхон

•Дархан

•Хэнтий

•Сүхбаатар

•Өмнөговь

•Өвөрхангай

•Баянхонгор

•Говь-Алтай

•Ховд

•Увс

•Хөвсгөл

•Завхан

Харин бусад аймгуудын хувьд ирэх оноос нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө өгөх “E-mongolia” төвийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 137 (6869)

 

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

14 цаг 14 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

16 цаг 49 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

21 цаг 2 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 2 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Уржигдар 06 цаг 00 мин