"PLAYTIME-2022"-д оролцогчдоос хар тамхи илэрчээ

2022-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас "PLAYTIME-2022" хөгжмийн наадмын үеэр тус наадамд оролцож байсан 30 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх биологийн дээж авах ажиллагааг зохион байгууллаа.

Шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй гурав, хэрэглэж мансуурсан таван хүний үйлдлийг, мөн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан нэг оргодол этгээдийг тус тус илрүүлсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Цар тахлын улмаас хоёр жил завсарласан "PLAYTIME 2022 " олон улсын хөгжмийн наадмын 20 дахь удаагийн тоглолт Монгол шилтгээн цогцолборт дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд болсон. 

Энэ жилийн "Playtime" наадмаар 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид инди, рок, фолк, металл, жааз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэж байгаагаараа онцлог байв.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

14 цаг 14 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

16 цаг 50 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

21 цаг 2 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 2 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Уржигдар 06 цаг 00 мин