Улсын мэргэн Б.Пунсалдулам Даян мэргэн цолны болзол хангав

2022-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сур харвааны тэргүүн байрын эзэд тодорлоо.

Энэ жилийн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 харваач оролцон, цэц мэргэнээ сорьж байгаагийн дунд Дархан мэргэн гурав, Даяар дуурсах мэргэн хоёр, Даян мэргэн зургаа, Улсын мэргэн 18 байв.

Эрэгтэй харваач нараас Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, ЦЕГ-ын “Эрхэс” спорт хорооны харваач, Монгол Улсын Гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангасан юм.

Харин эмэгтэй харваач нараас цэц мэргэнээрээ Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш улсын мэргэн Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Даян мэргэн цолны болзол хангалаа. Харваач Б.Пунсалдулам 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 1 дүгээр байрт орж Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ. 

Харин хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, "Их говийн наран" багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач боллоо.  Гуравдугаар байрыг спортын мастер М.Мөнх-Амгалан эзэлж, гоц харваач болов.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

15 цаг 5 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

17 цаг 41 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

21 цаг 53 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 53 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Уржигдар 06 цаг 00 мин