Кристен Клоппер:Монголчууд эх орноороо бахархаж байгаа нь маш их таалагдлаа

2022-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Өнөөдөр буюу долдугаар сарын 12-нд хурдан соёолон, дааганы уралдаан Хүй долоон худагт болно. Харин үндэсний бөхийн барилдаан,  шагайн харваа, үндэсний сурын шилдгүүд тодрох юм.

Энэ жилийн наадамд гадаадын олон жуулчин манай улсын үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор иржээ. Бид Өмнөд Африкаас манай улсыг анх удаа зорьж ирсэн Кристен Клоппер /Kristen Klopper/-ээс наадмын талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр наадмыг анх удаа үзэж байгаа юм.

Гэрэл зургийг @Р.Оюун /ЗУУНЫ МЭДЭЭ/

Кристен Клоппер “Монголд анх удаа ирсэн. Үндэсний их баяр наадмыг нь мөн  анх удаа үзлээ. Мэдээллийн сувгаар наадмын тухай мэдэж авснаас өөр ойлголт байгаагүй. Гэтэл өөрөө оролцож, нүдээрээ үзэх төсөөлснөөс огт өөр, үнэхээр сайхан байна. Монголчууд эх орноороо, монгол хүн гэдгээрээ бахархаж байгаа нь маш их таалагдаж байна. Наадмын нээлтээс эхлээд бүх зүйл нь маш гоё байлаа. Сэтгэл  хангалуун байна. Монголыг  анх төсөөлөхөд хөдөө тал хээр нутаг, морь, нүүдэлчин соёл иргэншилтэй амьдрал нүдэнд харагдаж байсан.Ирсний дараах сэтгэгдэл өөр байна. Үүнээс өөр олон зүйлийг мэдэж авлаа” гэсэн юм.

Тэрбээр Австри найзтайгаа хамт анх удаа Монголд иржээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

9 цаг 4 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

10 цаг 17 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

18 цаг 47 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

18 цаг 47 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

18 цаг 47 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02