Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг үргэлжилж байна

2022-07-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сур харваа үргэлжилж байна. Энэ жил эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 харваач цэц мэргэнээ сорьж байна.

Үндэсний сурын хана харвааны адаг өрөг дууссаны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төрийн өндөрлөгүүд сурын талбайд хүрэлцэн ирлээ.

Гэрэл зургийг © Р.Оюун / "ЗУУНЫ МЭДЭЭ"

Үндэсний бүжиг, уртын дуу, морин хуурын аялгуугаар үндэсний сурын харваа албан ёсоор нээлтээ хийсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуут сум тавилаа. Дуут сум нь муу муухайг арилгаж, амар амгалан, сайн сайхныг дууддаг гүн гүнзгий бэлгэшээлтэй хэмээн үздэг билээ. Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас сүүлийн сум байгаа амжилттай оносон юм.

 

Энэ үеэр бид зарим мэргэн харваачтай хэсэг хором ярилцлаа.

Ё.Гэрэлмаа:Харваачдын бэлтгэл сайн байна

Аймгийн мэргэн, нийслэлийн ерөнхий боловсролын 52 сургуулийн багш Ё.Гэрэлмаа “Үндэсний баяр наадамдаа олон жил харваж байна. Яг хэдэн жил наадамд оролцсоноо тоолж байсангүй. Энэ жил хоёр жилийн ойг хамтатгасан, хамгийн их хүлээлгэсэн наадам учир харваачид бэлтгэл сайтай байлаа. Тиймээс оноо өндөртэй, харваачид мэргэн байна. Тухайлбал, хана харваан дээр 20,19 оноо авсан харваач олон байна. Наадмын бэлтгэлээ дөрөвдүгээр сараас базааж эхэлсэн. Би оюутан байхаасаа сонирхлоороо нум татаж эхэлсэн. Дараа нь нэг их удалгүй нум сумаар хичээллэж эхэлсэн. Нум сумаар хичээллэсэн хүн тууштай, тэвчээртэй болж хүмүүүждэг” гэж ярилаа. Тэрбээр Орхон аймгийн наадамд хоёр, Булган аймагт нэг удаа  түрүүлж мэргэн цолны болзол хангаж байжээ.

Б.Жамбалсүрэн:Наадам өргөн дэлгэр болж байна

Урианхай сурын харваанд оролцож шилдэг наймд шалгарсан харваач Б.Жамбалсүрэн “Үндэсний баяр наадамдаа дөрөв дэх жилдээ харваж байна. Энэ жилийн баяр наадам 100,101 жилийн ой давхацсан өргөн дэлгэр сайхан болж байна. Энэ жилийн Урианхай сурын харваа түрүүлсэн харваачаа автомашинаар шагнасан нь бас нэгэн онцлог байв. Миний хувьд Баян-Өлгий аймагтаа 15 настайгаасаа урианхай сураар хичээллэж эхэлсэн. Харин үндэсний сураар харваад дөрвөн жил болж байна. Наадмын бэлтгэлдээ зургадугаар сарын 14-нөөс гарч эхэлсэн. Урианхай сурын харваанд шилдэг наймд шалгарсан бол хана харвааны адаг өрөгтөө 17 оноод байна” гэсэн юм. Тэрбээр ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны харваач бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилладаг.

Ийн үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг 17:30-21:30 цагийн хооронд үргэлжилнэ. Хана болон хасаа харваанд харваач 20 сум тавьдаг.

Гэрэл зургийг © Р.Оюун / "ЗУУНЫ МЭДЭЭ"

Эх сурвалж:www.polit.mn

 

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

6 цаг 57 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

12 цаг 25 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

12 цаг 25 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

12 цаг 25 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

21 цаг 6 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Өчигдөр 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Өчигдөр 14 цаг 10 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

Өчигдөр 06 цаг 00 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

Өчигдөр 06 цаг 00 мин