Т.Төмөрхүлэг, С.Болд, З.Алтай нарыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор шагналаа

2022-07-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дипломат албаны 111 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст дипломат албаны дээд цол олголоо.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор:

-Дипломат албанд 34 жил тасралтгүй зүтгэж, Монгол Улс, Алжир, Лаос, Тайланд, Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан хичээл зүтгэл болон Монголын түүх, уран зохиолын 30 гаруй бүтээл, гадаад харилцааны сэдвээр асуудал дэвшүүлсэн 20 гаруй өгүүлэл, нийтлэл туурвисан, гадаад харилцааны салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ахмад дипломатч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Тойтогийн Төмөрхүлэг

-Гадаад харилцааны салбарт тасралтгүй 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж, гадаад харилцааны үзэл баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажилласан, олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын эрх ашиг, байр суурийг үр дүнтэй илэрхийлж, хүний эрхийг бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудыг дэмжих хөтөлбөрт хамруулах, хөрш орнуудтай дамжин өнгөрүүлэх тээвэр, тарифын хэлэлцээг эхлүүлэх, цахим худалдааг нэвтрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр гаргасан санал, санаачилга, гадаад харилцааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Сүх-Очирын Болд

-Улс эх орондоо 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд мэдлэг чадвараа дайчлан үр бүтээлтэй ажилласан, хууль, тогтоомж боловсруулах, батлах, гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийг хангах, Монгол-Шведийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол соёлоо сурталчлах, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад гаргасан хичээл зүтгэл, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, “25 дугаар суваг” телевизийн ерөнхий захирал Зоригийн Алтай

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор:

-Гадаад харилцааны салбарт тасралтгүй 37 жилийн хөдөлмөрөө зориулж Зүүн европ, Азийн улс орнуудтай соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчилсан хичээл зүтгэл, Монгол-Франц, Монгол-Казахстан Улсын улс төр, эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, хавсран суугаа орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Долгорсүрэнгийн Лхамсүрэн

-Гадаад харилцааны яам түүний системийн байгууллагуудад 38 жил ажиллахдаа гадаад бодлогын хэрэгжилтийг хангахад мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, гадаад бодлогын талаар дотоод, гадаадын хэвлэлд 200 гаруй нийтлэл бичиж, сурталчлан таниулсан хичээл зүтгэл, “Хятад, Оросын завсар дахь Монгол Улс”, “Монгол Улсын тухай”, “Монголын түүх, соёл” зэрэг бүтээлээ орос, англи, хятад хэлнээ хэвлүүлж, эх орноо олон улсад сурталчилсан, Монгол Улсын Цөмийн зэвсгээс ангид байх бодлого, Далайд гарцгүй орнуудын судалгааны олон улсын төв байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Баясгалангийн Баасансүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүс туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явахыг хүсэв.

Эх сурвалж:www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

9 цаг 40 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

10 цаг 52 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

19 цаг 23 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

19 цаг 23 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

19 цаг 23 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02