С.Шаравдорж: МСНЭ-ийн Их хурлын шийдвэрүүд хүчин төгөлдөр бус

2022-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Намуун

Сэтгүүлч С.Шаравдорж МСНЭ-ийн XVIII хурал маргаантай байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. МСНЭ-ийн XVII хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-нд болж байжээ. Уг хурлыг дүрмээ зөрчсөн,хүчин төгөлдөр бус хурал болсон гэж үзээд “Орон нутгийн холбоо”-ны тэргүүн С.Шаравдорж нэхэмжлэх гаргасан байна. Нэхэмжлэлийн дагуу нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар XVII Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийн хүчингүйд тооцож, шийдвэрлэж байжээ. Мөн  ХVIII хурлын үеэр буюу 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн их хурлаас гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэл түр хугацаанд бүртгэхгүй байхыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар”-аас мэдэгджээ.  МСНЭ-ийн их хурал болж, сонгууль явагдсан хэдий боловч улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны дагуу төлөөлөх, эрх зүйн харилцаанд оролцох боломжгүй болжээ. Учир нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас тус эрх нь хязгаардагдаж байгаа аж.

Орон нутгийн  хэвлэл мэдээллийн тэргүүн С.Шаравдорж “МСНЭ 2018 онд хуралдахдаа хуйвалдаан зохиосон. Энэ нь өмнөх ерөнхийлөгч болон дараагийн ерөнхийлөгчийн хооронд байнгын хуйвалдаан явагдсан гэж үзсэн. Тийнхүү нэлээд олон нэхэмжлэх шүүхэд өгснөөс дурьдвал дүрмийг хүчингүй болгох, сэтгүүлчдийн их хурлыг тэр чигээр нь хүчингүйд тооцох гэх мэт нэхэмжлэлийг хүргүүлж байжээ. Энэ хууль бус зүйлийг таслан зогсоохгүй аваас ерөнхийдөө МСНЭ гэсэн нэрийн дор цөөн хэдэн хүмүүс өөрсдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, бизнес болон улс төрийн ажилдаа холбож ашиглах нягууртай байна. Мөн тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байна. Үүнд: сэтгүүлчийг эх сурвалжаа нууцлах эрхийг олгож өгөх, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалдаг үйлдвэрчдийн байгууллага бий болгох зэрэг асуудалыг нэн тулгамдсан асуудал гэж бодож байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

9 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

10 цаг 59 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

19 цаг 29 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

19 цаг 29 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

19 цаг 29 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02