Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар хамтарсан мэдэгдэл хийлээ

2022-07-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр /07.05/ манай улсад айлчилж байна.  Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл хийлээ.

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Улаанбаатар болон Москва хотод тэмдэглэн өнгөрүүлж, энэ жил бид харилцааны хувьд нэгэн шинэ зууныг эхлүүлээд байна.Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад баяртай байна. Монгол болон ОХУ-ын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалдаа эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. 

С.В.Лавровтой сайдтай хийсэн хэлэлцээний үеэр өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр дээд түвшний айлчлалууд, мөн томоохон арга хэмжээ, төслүүдийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдсан асуудлын талаар ч ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо.  Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах тал дээр санал нийлж, ярилцсан. Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсан. Үүнийг улам сайжруулах бүрэн боломжтой гэж үзлээ.Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын харилцаа эрчимжиж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэж байна. Хамтарсан үйлдвэрүүд байгуулах, тээвэр ложистикийн чиглэлд хамтран ажиллах сонирхол бидэнд бий. С.В.Лавров сайдтай өнөөдөр хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо. ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн төмөр замаар манай улсын баруун болон зүүн талаар хоёр хөрштэйгөө холбогдох коридоруудын асуудлыг ярилцлаа" гэв.

Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд нар сансар судлалын салбарт хамтын ажиллагааг сэргээх, ерөнхий боловсролын сургууль байгуулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар тохирчээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров "ОХУ-ын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй та бүхэнд талархлаа илэрхийлье. Өнөөдрийн яриа хэлэлцээр маш амжилттай болж өнгөрлөө. Манай хоёр улсын хооронд сайн хөршийн харилцаа олон чиглэлээр хөгжиж байна.

Хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар бид санал солилцсон. Мөн 2019 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу хоёр талын хамтын ажиллагааг улам илүү өргөжүүлэх хүсэлтэй гэдэгт хоёр тал санал нэгдсэн.

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал, хориг арга хэмжээг бүрэн авсны дараа манай хоёр талын хамтын ажиллагаа сэргэж эхэлснийг онцлон тэмдэглэж, өнгөрсөн онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн  ОХУ-д хийсэн айлчлалын ач холбогдлыг өндрөөр үнэлж, бусад хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж байна. Манай хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд худалдаа 30 хувиар өссөн бол энэ оны эхний хагас жилд дахин 45 хувиар нэмэгдээд байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

10 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

11 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

20 цаг 11 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

20 цаг 11 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

20 цаг 11 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02