Э.Бумхүү: Би 53 удаа Балганд дуулсан

2022-07-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Алтангэрэл

Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүүг урилаа. Тэрбээр “Учиртай гурван толгой” дуурийн Балганд хамгийн олон удаа дуулсан дуучны нэг юм. 

-Та “Учиртай гурван толгой” дуурийн  Балганы дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч. Анх энэ дүрд дуулах эрхийг хэрхэн авч байв?
-Дуурийн театрт гоцлол дуучнаар ороод “Учиртай гурван толгой” дуурьт дуулах нь залуу дуучдын хувьд нэр төрийн хэрэг байдаг. Театр босго өндөртэй учир энэ дуурьт хэрхэн дуулснаас шалтгаалж цаашид сайн дуучин болох уу үгүй юу гэдэг нь шийдэгддэг. Би анх энэ дүрээр тайзан дээр гарахдаа хоёр сар гаруй бэлтгэл хийж байлаа. Тиймээс Балганы дүрдээ их хайртай. Энэ дүр сэтгэлд нэг л дотно, ойрхон байдаг юм. Анх тайзан дээр гараад хоёр цаг тасралтгүй дуулж, жүжиглэсэн хэрнээ тайзнаас буугаад юу  болоод өнгөрснийг мэдэхгүй болтлоо сандарсан шүү. 
-Балган таны дуулж байсан бусад дүрээс юугаараа онцлог санагддаг вэ?
-Монголын үндэсний хэмжээний дуурь учир мэдээж гадны сонгодог бүтээлээс эрс өөр. Дуулалт, алхаа гишгээ, харц нь хүртэл. Балганы дүрийг хурц ширүүн, драматик гэж тодорхойлж болно. Миний хувьд анх 23 настайдаа энэ дүрийг бүтээж байлаа. Жаахан хүүхэд байсан учир хурц ширүүн, ноёны дүрийг бүтээхэд хүндрэлтэй байсан. Харин нас ахиж, олон дуулах тусам дүр маань гарт орж, хаанаас нь ч дуулахад бэлэн болсон. 
-Хэдэн удаа Балганд дуулсан бол, та тоолж үзсэн үү? 
-Манайх уран бүтээлчдийнхээ дүрийн уран сайхны бүртгэлийг байнга хийдэг. Энэ бүртгэлийн мэдээллээр нийт 53  удаа Балганд дуулсан байна. Театрын уран сайхны зөвлөл маань намайг туршлагажаад, хоолой суугаад ирэхэд Юүндэнгийн дүрийг дуулах болоцоотой гэж үзсэн. Тиймээс сүүлийн жилүүдэд Юндэнгийн дүр дээр түлхүү ажиллах болсон. 
-Таны бүтээсэн Балган бусад дуучдын Балганаас хэр өөр бол?
-Дуучин бүхэн өөрийн онцлогтой бүтээж байгаа. Би Балганы дүрийг ширүүн гэхээс илүү энэрэнгүй талдаа бүтээхийг хичээдэг. Хэдийгээр Юндэнтэй муудалцаж байгаа ч аливааг ухаанаар бүтээхийг зорьдог гэдгийг нь илүү тод харуулахыг хүсдэг юм. 
-Хамгийн анх Балганд дуулахдаа ямар уран бүтээлчидтэй хамтарч байсан бэ? 
-Тэр үед Юндэнгийн дүрд гавьяат М.Болд, Нансалмаагийн дүрд Д.Туяа, Хоролмаагийн дүрд гавьяат С.Мөнгөнцэцэг нар тоглож байлаа. Харин найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа багш, удирдаачаар Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх ажилласан юм. Энэ мундаг хүмүүсийн зааж, зөвлөснөөр д анхны тоглолтоо амжилттай дуусгаж байлаа. 
-“Учиртай гурван толгой” дуурийг үзээд үзэгчид, залуус юуг илүү ойлгож, ухаараасай гэж та боддог вэ? 
-Монгол хүн нэгнээ хэрхэн хайрладаг, эмэгтэй хүнийг яаж хүндэлдэг, харцаараа хэрхэн энхрийлдэг, бүсгүй хүн нөхрөө хэрхэн дээдэлдэг вэ гэдгийг энэ бүтээлд өгүүлдэг. Мөн зан заншил, монгол ахуйг харуулдаг шүү дээ. Тиймээс монгол хүн бүхний үзэх ёстой дуурь гэж бодож байна. 
-Дуулаад жүжиглэхэд хэцүү байдаг байх даа. Уран бүтээлчээс илүү ур чадвар, мэдрэмж шаардах уу? 
-Бидний мэргэжлийн хувьд дуулахаас гадна жүжиглэлт илүү шаарддаг. Харин миний хувьд шингэн хоолойтой учир бусад дуучдыг бодоход хоолойгоо өөрчилж дуулах шаардлага илүү их тулгардаг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2022 ОНЫ Долдугаар САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 130 (6862)

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

11 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

12 цаг 16 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

20 цаг 46 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

20 цаг 46 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

20 цаг 46 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02