Ж.Үйлст: Гэртээ хүүхдээ харж байгаа эхнэртэйгээ өдөрт ядаж 20 минут ярилцаарай

2022-07-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Н.Намуун

Жирэмсэн болон төрсний дараах эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн талаар сэтгэл зүйч Ж. Үйлсттэй ярилцлаа.

-Жирэмсний үеийн сэтгэл зүй болон төрсний дараах үеийн сэтгэл зүй ямар ялгаатай байдаг вэ?

 -Жирэмсний үеийн сэтгэл зүй гурван үе шаттай. Нэгдүгээрт, хүүхдээ олсон даруйдаа төрүүлэх эсэхээ шийдэх, санхүүгийн байдлаа бодолцох зэрэг баталгаа шаардсан зүйлийг өөрөөсөө хайдаг. Шийдвэртэй холбоотой эргэлзээ түгшүүр илэрдэг. Мөн жирэмсний үеийн хордлоогоос авхуулаад бие махбодийн хувьд өөрчлөлт орж, тэрэнтэй холбоотойгоор сэтгэл санааны хямралд өртөх хандлагатай байдаг. Харин жирэмсний дунд сард сэтгэл санаа харьцангуй тогтвортой байна. Сүүлийн гурван сарын сэтгэл зүй их өөрчлөлттэй, хямралтай байдаг. Жишээлбэл төрөх үеийн айдас болон төрсний дараа яах бол гэсэн бодол стресстэх нөхцөл байдалд хүргэнэ. Энэ бүх сэтгэл зүйгээ зохицуулж хянаж чадахгүй бол төрсний дараах сэтгэл гутралд орох хандлагатай байдаг. Төрсний дараах сэтгэл зүйг хоёр байдлаар авч үздэг. Үүнд нэгдүгээрт,  хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал. Энэ нь төрснөөс хойш 20 хүртэл хоногт үргэлжлээд цаашдаа зүгээр болно. Гормоны өөрчлөттэй холбоотойгоор хэсэг хугацаанд эмзэг болохыг хэлнэ. Гэхдээ энэ нь заавал хүн болгонд тохиолдох албагүй.

-Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

 -Сэтгэл санаа их эмзэг байгаатай холбоотойгоор юмыг ургуулан бодох, өөрт хамааралгүй зүйлийг хүртэл өөр дээрээ тусгаж авах, уйланхай болох, сэтгэл санаа түгшүүртэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ шинж тэмдэг нь 2 сар буюу түүнээс дээш хугацаанд үргэлжилбэл төрсний дараах сэтгэл гутрал болно. Америкт бол долоон эмэгтэй тутмын 1 нь сэтгэл гутралд өртдөг гэсэн тоо баримт байдаг. Монголд бол тархалтын судалгаагаар 6 эмэгтэй тутмын нэг нь төрсний дараах гутралд өртдөг байна..

-Төрсний дараах сэтгэл гутрал үүсгэдэг хүчин зүйл?

-Хямралд орсон байлаа гэхэд үндсэн шалтгаан нь их урт хугацааны дараа ил болдог. Тухайн хүний өнгөрсөн амьдралын туршлагатай холбоотой байх боломжтой. Тэр нь удаан хугацааны дараа буюу төрсний дараа бие болоод сэтгэл санааны хувьд эмзэг болсон үед нь илрэх хандлагатай гэсэн үг.  Төрсний дараах сэтгэл гутралд нөлөөлж болзошгүй хүчин зүйл гэж байдаг. Үүнд нойргүйдэл, ядаргаа, гормоны өөрчлөлт, эрдэс бодисын дутагдал зэрэг нь орж болно. Мөн ойр дотны хүмүүст нь хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, бэрхшээлтэй тулгарсан  бол сэтгэл гутралд орох боломжтой байдаг. Өөр нэг нөлөөлж болзошгүй зүйл бол төрөх үеийн хүндрэл юм.

-Хэрхэн яаж сэтгэл гутралаа даван туулах вэ?

-Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар бол гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдтэй өдөрт ядаж 20 минут ярилцахыг зөвлөдөг. Энэ нь сэтгэл гутралаас урьдчилан сэргийлж чадна гэсэн судалгаа байдаг. Мөн хамгийн чухал зүйл бол сэтгэл гутралын талаар мэдээлэлтэй байх нь урьдчилан сэргийлэхэд нөлөөлнө. Сэтгэл гутралаа даван туулах арга гэвэл аливаа зүйлд хэт их санаа зовохгүй байх хэрэгтэй. Мөн эх хүүхдийн хоорондын харилцаа, хайрын хүчээр даван туулж болно. Төрсөн эмэгтэйчүүд өөртөө цаг гаргах ёстой. Тэрийгээ илэрхийлэх нь чухал байдаг.

- Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн шийддэг вэ?

-Өдөр тутмын амьдралын хэв маягаараа шийдэж болно. Тэр нь яах вэ гэхээрээ нийгмийн харилцаагаа хэвийн байдалд оруулах хэрэгтэй. Ихэвчлэн сэтгэл  гутралд орсон бол хүнтэй уулзах, нийгмийн идэвхитэй байхыг зөвлөдөг. Мөн өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийх нь чухал байдаг. Хамгийн сүүлийн арга бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж болно.

-Сэтгэл гутралын эмчлэх ямар арга байдаг вэ?

-Хамгийн зөв арга бол ярилцлагын арга байдаг. Сэтгэл гутралд орсон хүн өөрийнхөө тухай сөрөг бодлоор дүүрдэг. Мөн ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгддөг. Ойр дотны хүмүүсд нь тэдэнтэй харьцахад бэрхшээлтэй болдог. Тиймээс хамгийн сайн арга бол мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцах юм.

-Өөрийгөө сэтгэл гутралаас хэрхэн хамгаалах вэ?

-Амьдралын идэвхитэй байх, зорилго тэмүүлэлтэй байх, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх зэрэг аргууд байж болно.

-Сэтгэл гутралд орсон эсэхийг нь ойр дотны хүмүүс нь хэрхэн мэдэх вэ?

-Тухайн хүн юуг ч таалахгүй байх, амьдралын идэвхгүй, өмнөхөөсөө огт өөр хүн болж хувирдаг. Хөндлөнгийн хүн харвал залхуу болсон юм шиг харагдана. Хоёрдугаарт, биеийн жинд нь өөрчлөлт орно. Хэт их таргалах эсвэл турах үйл явц ажиглагдана. Өөрөө хоолны дуршилгүй болох тохиолдол элбэг.  Гуравдугаарт, өөрийн гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун бус болдог. Түүнийгээ дандаа илэрхийлж ярина. Дөрөвдүгээрт, мартамхай болох, шийдвэр гаргах чадваргүй болдог. Бүх зүйлийг сөргөөр хардаг болчихсон байх нь сэтгэл гутралд орсны шинж тэмдэг юм.

-Дээрх тохиолдолд ойр дотны хүмүүс нь юуг анхаарах вэ? Юу хийж чадах вэ?

-Хамгийн түрүүнд мэргэжлийн хүнтэй холбож өгч туслах хэрэгтэй. Мөн ямар ч буруутгал, шүүмжлэлгүйгээр тухайн хүнээ сонсох шаардлагатай.

-Сэтгэл гутралаа давж чадахгүй байх нь ямар хор уршигтай вэ?

Ажлын бүтээмж буурна. Аливаа зүйлийг хийхийн тулд их хүч шаардаж хийдэг болчихдог. Ингэснээрээ ядаргаанд ордог. Хамгийн чухал нь гэвэл ойр тойрны хүмүүсээсээ харилцаагаа таслаж эхэлдэг. Харилцаагаа авч үлдье гэсэн бодолгүй болдог сөрөг талтай.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

 

 

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

11 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

12 цаг 15 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

20 цаг 46 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

20 цаг 46 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

20 цаг 46 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02