Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад БОАЖЯ “Рио Тинто Монгол” компанитай хамтран ажиллахаар боллоо

2022-06-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОД

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичигт баасан гарагт гарын үсэг зурж, баталгаажуулснаар 2022-2026 онд хамтран ажиллахаар боллоо. 
Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжиж ажиллана. Мөн байгаль орчны салбарт олон улсын сайн туршлагыг хуваалцах, судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын арга хэмжээнд хамтран оролцох, хамтран зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах юм.
Энэ талаар “Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани одоогоор дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулдаг. Өөрийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг 2050 он гэхэд тэглэнэ гэсэн том зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

БОАЖЯ-тай байгуулсан санамж бичиг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх манай компанийн урт хугацааны зорилготой нийцэж байна. Дэлхийн уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд алсын хараатай, урт хугацааны, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг эхлүүлсэндээ баяртай байна. Сүүлийн 45 жилд манай улсад хүйтэн өдрийн тоо 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдсэн. Хур тунадасны хэмжээ жил бүр найман хувиар багассанаар хуурайшилт, хэт халалт, цөлжилт хурдасч байгаа гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс бид хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын арга туршлага, технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, Монгол орныхоо тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулан ажиллах шинэ үүд хаалга нээгдэж байгаад таатай байна” гэв.
Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86°С-ээр дулаарсан байдаг бол манай орны хувьд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд жилийн дундаж хэм 2.25°С-ээр нэмэгдсэн нь 2.5 дахин өндөр байна. Монгол Улсад хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг дэлхий дахинаа чухалчлан үзэж, олон улсын хамтарсан хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед төр болон хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, хот болон хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал алхам болж байна.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс саяхан анх удаа ойн генетикийн төвтэй боллоо. Ойн хамгаалалт, цөлжилт, дэлхийн дулаарлын эсрэг олон ажлыг Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байна. Хамгийн дутагдалтай байсан нэг зүйл дээр “Рио Тинто Монгол” компани тусламжийн гараа сунгаж хамтран ажиллахаар болсонд таатай байна. Монголын газар нутаг дахь 1.5 тэрбум модыг аварч хамгаалах нь нэн тэргүүний  тулгамдсан асуудал болоод байв. 
Манай улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурлыг зохион байгуулахтай холбоотойгоор гурван жилийн хугацааныг гэрээг “Рио Тинто Монгол”-той байгуулж байгаа нь туйлын таатай байна. Ойн хөнөөлт шавьжтай тэмцэхэд улсын төсөв хүрэлцдэггүй. Үүнийг  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран шийдвэрлэхээр болсондоо  сэтгэл хангалуун байна. Энэ санамж бичгийг байгуулснаар үндэсний хэмжээний зорилтуудаа биелүүлэх, НҮБ-ын “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдэд “Рио Тинто Монгол” компанитай хамтран ажиллахаар болж байна” гэсэн юм.
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, цаашид хийх ажлын төлөвлөлт, хэрэгжилтийг ханган ажиллана. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон өргөн цар хүрээнд 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмэр оруулах давхар үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх  юм. Тодруулбал, “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгасан ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлын хүрээнд 2025 он хүртэл дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхийг зорьж, энэ чиглэлээр олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй цогц шийдлүүдийг тодорхойлоход хамтран ажиллахаар боллоо. 
Арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нар оролцсон юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 125 (6857)

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

12 цаг 20 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

13 цаг 32 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

22 цаг 2 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

22 цаг 2 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

22 цаг 2 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02