Улаанбадрах сумын иргэд “Бадрах энержи” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

2022-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.НЯМСҮРЭН

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт онц ноцтой  шаардлага хүргүүлэх талаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Улаанбадрах сумын иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах баталгаатай эдлэх эрхийн дагуу ард түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж “Бадрах энержи” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Бадрах энержи” ХХК нь ураныг уусган баяжуулах аргаар үйлдвэрлэл явуулдаг. Ураныг газрын гүний  120 метрт 45 төрлийн химийн бодис шахаж, олборлодог байна.

Энэ талаар Багийн засаг дарга Д.Гантөмөр “Үндсэн хуулийн 6.1-т Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх эрхийг зөрчиж энэ оны гуравдугаар сарын 9-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК, Баянбогд хайрхны тусгай хамгаалалттай газар нутагт хайгуулын лиценз хууль бусаар олгосон үүнийг зогсоох. Гуравдугаарт, Үндсэн хуулийн 3.1-т Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож   байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлнэ гэсэн зүйлийг хэрэгжүүлэх  шаардлага хүргүүлж байна” гэв.

 Тэд шаардлагынхаа хариуг таван хоногийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

12 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

13 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

22 цаг 4 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

22 цаг 4 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

22 цаг 4 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02